Хятад шинэхэн галт тэргээ танилцуулав
- 2012-01-21
- Дэлхий
- 0
Хятад эх орондоо соронзон үйлчлэлийн нөлөөгөөр ажиллах шинэхэн галт
тэрэг зохион бүтээснээ танилцууллаа.Уг галт тэрэг нь соронзон
хөдөлгүүрээр ажилладаг гэдэг утгаараа бусад галт тэрэгний адил агаарын
бохирдлыг үүсгэхгүйн дээр, төв суурин, хот хөдөө гэлтгүй хүний хүссэн
газарт хурдан шуурхай хүргэх хамгийн тохиоромжтой тээврийн хэрэгсэл
гэгдэж байна.

Хятад эх орондоо соронзон үйлчлэлийн нөлөөгөөр ажиллах шинэхэн галт тэрэг зохион бүтээснээ танилцууллаа.Уг галт тэрэг нь соронзон хөдөлгүүрээр ажилладаг гэдэг утгаараа бусад галт тэрэгний адил агаарын бохирдлыг үүсгэхгүйн дээр, төв суурин, хот хөдөө гэлтгүй хүний хүссэн газарт хурдан шуурхай хүргэх хамгийн тохиоромжтой тээврийн хэрэгсэл гэгдэж байна.
Үнэ өртгийн хувьд хямд төсөр, гурван тасалгаа бүхий тус галт тэрэг цагт 100 км цагийг туулах чадвартай бөгөөд нэг дор 600 зорчигчийг асуудалгүй тээвэрлэх ажээ. Өөр нэгэн давуу тал нь өмнөх галт тэрэгнүүдэд байсан дуу чимээний асуудлыг шийдэж өгсөн явдал бөгөөд дуу намсгагчийг тусгайлан суурилуулж өгсөн байна.
“Олон хүн тээвэрлэхэд тохиромжтой төдийгүй байгаль орчинд ээлтэй, дуу чимээний бохирдлыг дарах шинэхэн галт тэргийг бид өөрийн орондоо үйлдвэрлэлээ. Энгийн хөнгөн галт тэрэгтэй харьцуулахад, 75 хувь өртөг зардал багатай байхаар хийгдсэн нь энэ тээврийн хэрэгслийн давуу тал, эргээд улс орон, ард иргэдийн нуруун дээрхи ачааг нимгэлж байгаа хэрэг” хэмээн үйлдвэрийн ерөнхий инженер Су олзуурхан өгүүлжээ.
Галт тэрэгний эргэлтийн радиус 50 метр учраас ямар ч бартаа саадыг ажрахгүй туулах, хөндлөн гулд давхих боломжийг бүрдүүлж өгч байгаа ба жуулчид ихээр ирдэг томоохон бааз, дурсгалт газрууд тус тээврийн хэрэгслийн давуу талыг ашиглахаар зэхэж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар Бээжин хотод галт тэрэгний чиглэлийг нарийн тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд ирэх жил гэхэд хүн бүрт хүрч үйлчлэх боломжтой болох юм байна. Соронзон үйлчлэлээр ажилладаг тус тээврийн хэрэгслийг Шанхай хотноо туршиж эхэлжээ.

UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (2)
ХАМУГ МОНГОЛ (202.126.91.58)
Та hamugmongol mn нэг зочилоорой
zulaa (203.169.50.155)
Wow