Буудалцаан болж, есөн хүн амиа алдав
- 2012-01-23
- Дэлхий
- 0
Өмнөд Америкт орших Францын алслагдмал муж Френч Гуйанад бүлэг этгээдүүд
хооронд буудалцаан болж, хувиараа алт олборлогч есөн иргэн золгүйгээр
амиа алдсан байна.
Өмнөд Америкт орших Францын алслагдмал муж Френч Гуйанад бүлэг этгээдүүд хооронд буудалцаан болж, хувиараа алт олборлогч есөн иргэн золгүйгээр амиа алдсан байна. Тус хэрэг бямба гарагт хууль бус алт олборлолтоороо зартай “Дорлин” хэмээх нэртэй газар болжээ.Хэрэг явдал Ерөнхийлөгч Николас Саркозигийн Өмнөд Америк дахь Францын нутаг дэвсгэр Френч Гуйанад айлчлахтай зэрэгцсэн бөгөөд тэрээр тус асуудлыг нухацтай авч хэлэлцэж, хууль бус алт олборлолттой тэмцэх асуудлаар дорвитой арга хэмжээ авахаа амласан байна.
Нас барсан есөн иргэнээс гадна хоёр хүн хүндээр бэртэж гэмтсэн бөгөөд алт олборлох газартай холбоотой маргаанаас үүдэн, буудалцсан шунахайн сэдэлтэй хэрэг болох нь тогтоогджээ.
О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)