Дотоод хэргийн хэлтэст байцаалтын дараа нэг хүү нас барлаа

Санкт-Питербургийн Нева дүүргийн ОХУ-ын Дотоод Хэргийн Эрүүгийн хэлтсийн ажилтнуудын байцаалтын дараа 15 настай өсвөр насны нэг хүү нас баржээ.
Санкт-Питербургийн Нева дүүргийн ОХУ-ын Дотоод Хэргийн Эрүүгийн хэлтсийн ажилтнуудын байцаалтын дараа 15 настай өсвөр насны нэг хүү нас баржээ. Энэ тухай Мөрдөх хэлтсийн сайтад мэдээлсэн байна. Тэнд өгүүлснээр өнгөрөгч ням гаригийн шөнө энэ өсвөр насны хүүг хулгайн хэрэгт сэжиглэн баривчилсан аж. Энэ үеэр уг талийгаач хэргийн газраас зугтан нуугдах гэж оролдсон юм байна. Иймээс цагдаагийнхан түүнд бие махбодийн хүчирхийлэл хэрэглэсэн аж. Баривчлагдсан хүүг цагдаагийн хэсэгт авчран байцаалт явуулжээ. Харин дараахан нь “түүний биеийн байдал муудаж” цагдаа нар “түргэн” дуудсан гэнэ. Гэвч хохирогч замдаа эмнэлэгт хүрч чадалгүй амьсгаа хураасан байна.
Энэ хэрэгт ОХУ-ын Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсны улмаас хохирогчийн амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн” гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.

С.Майдар

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)