ОХУ-ын флот Аденийн буланд анхны цуваагаа хамгаалав

Орос улсын Номхон далайн флотын долоо дахь бүлгийн хөлөг онгоцнууд далайн дээрэмчид байнга довтолдог Арабын тэнгисээр аялах олон улсын худалдааны хөлөг онгоцуудын цувааг хамгаалан дагаж явлаа. Энэ цуваанд Мальт, Турк улсын худалдааны хөлөг онгоцнууд багтсан гэнэ.

“Адмирал Трибуц” хэмээх мина эсэргүүцэгч хөлөг онгоцны хамгаалалт дор эдгээр хөлөг онгоцууд Адены буланг амжилттай өнгөрч Европ, Ойрхи Дорнодын очих ёстой боомтууддаа аюулгүй хүрэлцэн очжээ.
Ийнхүү одоогийн байдлаар ОХУын Номхон далай дахь флот буцах замдаа дагалдаж явах олон улсын худалдааны хөлөг онгоцуудынхаа цувааг бүрдүүлж байна. Олон улсын хүчинд багтсан Оросын бүлэг хөлөг онгоц энэ тайван бус, түгшүүртэй далайн хэсэгт өнгөрсөн сард хүрэлцэн ирсэн аж.

Оросын далайчдын талаас илүү нь Адены буланд жижүүр хийх туршлагатай бөгөөд тэд урьд нь хөлөг онгоцуудыг далайн дээрэмчдээс чөлөөлж байсан юм байна.

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)