Иран улсаас алт, үнэт чулуу оруулахыг хориглох гэж байна

Иран улсаас алт, үнэт чулуу оруулах болон худалдан авахыг хориглох тухай хуулийн төслийг Европын холбоо /ЕХ/ хэлэлцэхээр бэлтгэж байна.
Иран улсаас алт, үнэт чулуу оруулах болон худалдан авахыг хориглох тухай хуулийн төслийг Европын холбоо /ЕХ/ хэлэлцэхээр бэлтгэж байна. Брюссельд өнөөдөр болох ЕХ-ны орнуудын ГХЯдын тэргүүнүүд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд энэ тухай оруулсан байна гэж ВВС агентлаг мэдээлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн мэдээлж буйгаар хориг тавих асуудлыг санал нэгтэй батлах бололтой. Энэ хориг нь Тегеранд үзүүлэх санхүүгийн дарамтын нэг хэсэг нь байх аж. ЕХ-ны улсуудын нутаг дэвсгэр дээр Ираны Төв банкны активуудыг хэсэгчлэн битүүмжлэх тухай урьд нь зөвшилцсөн билээ. Ираны нефтийн импортод хориг тавих тухай асуудлыг ч идэвхтэй хэлэлцэж байна.

Энэ төслийг санаачлагчид нь Франц, Их Британи улсууд ба түүнийг ЕХ-ны хэд хэдэн улс түүний дотор Грек эсэргүүцэж байгаа юм.

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)