Япончууд хотын даргаараа залуухан эмэгтэйг сонгов
- 2012-01-23
- Дэлхий
- 0
Японы Шига мужийн Оцү хотын даргаар хуульч эмэгтэй сонгогдож, улсын хамгийн залуухан дарга болжээ.
Японы Шига мужийн Оцү хотын даргаар хуульч эмэгтэй сонгогдож, улсын хамгийн залуухан дарга болжээ. Ард иргэдийн шударга сонгуулиар 36 настай Наоми Коши хэмээх эмэгтэй хотын даргын хүндтэй албыг хашихаар болж, эрчүүд, ахимаг насныхан улс төр, удирдах албаны тушаалд илт давуу ялалт байгуулдаг явдлыг зогсоосон содон үзэгдэл болсон байна.
Японы Шига мужийн Оцү хотын даргаар хуульч эмэгтэй сонгогдож, улсын хамгийн залуухан дарга болжээ. Ард иргэдийн шударга сонгуулиар 36 настай Наоми Коши хэмээх эмэгтэй хотын даргын хүндтэй албыг хашихаар болж, эрчүүд, ахимаг насныхан улс төр, удирдах албаны тушаалд илт давуу ялалт байгуулдаг явдлыг зогсоосон содон үзэгдэл болсон байна. Наоми Коши нь Харвардын Их Сургуулийн Хуулийн ангийг дүүргэсэн бөгөөд өмнө нь Ерөнхий Сайд Ёошихико Нодагийн арын албанд ажилладаг байсан ажээ. Шига мужийн захирагч мөн эмэгтэй хүн байдаг бөгөөд Японы түүхэнд анх удаа муж, хотын даргын өндөр албанд эмэгтэйчүүд сонгогдсон анхны тохиолдол болж байгаа гэнэ.
70 настай Макото Меката-г саналын тоогоороо тэргүүлж, илт давуу ялалт байгуулж гарч ирсэн тэрээр ажлаа авсан даруйдаа хүүхэд болон нийгмийн сайн сайхны төлөөх үйлст анхаарлаа хандуулж ажиллахаа амлаж, түүнийг энэхүү хүндтэй албанд сонгогдоход өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан ард иргэддээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлжээ.
Япон улсын улс төр болон бизнесийн удирдлагын салбарт эмэгтэйчүүдийн тоо цөөнхи хэвээр байгаа бөгөөд парламентын доод танхимын гишүүдийн 11-хэн хувь нь эмэгтэйчүүд, бусад нь эрчүүд байдаг гэсэн үзүүлэлт байдаг байна.

О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
(202.131.235.74)
sain bna bayar hurgie yopon emegteichuud mindag chadnaa