Тоёотагийн салбар 350 ажлын байраа цомхтгоно
- 2012-01-23
- Дэлхий
- 0
Авто машин үйлдвэрлэлийн акул Тоёота корпорацийн Австрали дахь салбар 350 ажилтнаа халж, цомхтгол хийхээр болсон байна.

Австралийн өмнөд хэсэгт орших Алтона автын үйлдвэрийг хариуцсан захирал Макс Ясуда өнөөдөр энэ асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.
Томоохон үйлдвэр ийнхүү ажиллах хүчнээ цөөлж, цомхтгох болсон шалтгааныг тодруулахад, тэрбээр “Австралийн мөнгөн тэмдэгтийн ханш чангарч, гадаад худалдаанд хүндрэл учирч, улмаар санхүүгийн тогтворгүй байдлын төлөв ажиглагдаж эхэлсэн учир урьдчилан сэргийлэх үүднээс тус арга хэмжээг авах зайлшгүй шаардлага бий болоод байна” хэмээсэн байна. Тус цомхтгол нийт ажиллагсдын 7,5 хувийг хамрах ажээ.
Автын тус үйлдвэр өнгөрсөн жилийн байдлаар Австралийн 46000 иргэнийг ажлын байраар шууд хангаж, үйлдвэрлэсэн 219,376 машинаараа 230,000 хүний хэрэгцээг хангасан байна.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)