Хавайд 4,7 баллын хүчтэй газар хөдөлжээ

4,7 баллын хүчтэй газар хөдлөлт ням гарагийн оройн 4:00 цагийн орчимд Хавайн арал дээр болсон тухай АНУ-ын Газарзүйн судалгааны хүрээлэнгээс мэдээллээ.
4,7 баллын хүчтэй газар хөдлөлт ням гарагийн оройн 4:00 цагийн орчимд Хавайн арал дээр болсон тухай АНУ-ын Газарзүйн судалгааны хүрээлэнгээс мэдээллээ.
 Газар хөдлөлтийн голомт Хило арлаас урагш 40 км, нийслэл Хонолулугаас 352 км орчимд болсон байна.  Газар хөдлөлтийн чичирхийлэлт 20 орчим удаа, газрын гадаргаас доош 8000 метр гүнд мэдрэгджээ.
Газар хөдлөлтөөс үүдэн, Килауеа галт уулын оргилж байсан хэсэгт хоёр жижиг ан цав үүссэнээс өөр онцын ноцтой хор хохирол учруулаагүй байна.

О.Удвал 

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)