Иран ЕХ-ны хориг арга хэмжээг эсэргүүцэв
- 2012-01-24
- Дэлхий
- 0
Өчигдөр Бруссель хотноо Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Европын
Холбооны Гадаад Хэргийн Сайдуудын санал нэгдэж, газрын тосны эсрэг хориг
арга хэмжээг авч нийтэд мэдэгдсэн билээ.

“Европын Холбоо Иран улсын үндсэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөрийн асуудалд хориг тавьсанаар улс орны хөгжил дэвшил, ололт амжилтын түүчээнд саад учруулж чадахгүй” хэмээн Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Рамин мэдэгдсэн байна.
Тэрээр мөн “Европын Холбооны албаны төлөөлөгчид төдийгүй АНУ-ын улс төрийн дарамт шахалтан дор байгаа улс гүрнүүд үндэснийхээ эрх ашгийг авч үзэх цаг ирсэн. АНУ-ын албаныхныг далд зорилтоо ил болгож хэрэгжүүлэхэд Ираны газрын тосны ач холбогдол, үр нөлөө өндөр гэдгийг мартаж болохгүй” хэмээлээ. Түүнчлэн, Рамин Америкийн эдийн засгийн гол өрсөлдөгч улс гүрнүүдэд эрчим хүчтэй холбоотой асуудал бэрхшээл үүсгэх далд бодлого АНУ-ын ард нуугдаж байгаа хэмээн буруутгасан байна.
Европын Холбооны авч хэрэгжүүлэх тус хориг арга хэмжээ нь дэлхийн улс гүрнүүдийн Ирантай газрын тосны асуудлаар хийх бүх гэрээ хэлэлцээрийг хориглох бөгөөд Европын Холбоонд Ираны төв банкин дахь хөрөнгийг царцанги байдалтай болгох юм. Европын Холбоо Ираны тосны экспортын 20 гаран хувийг бие даан худалдан авдаг байсан ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европын Холбооны хориг арга хэмжээг сайшаан хүлээн авсан бөгөөд хүн төрөлхнийг аюул заналхийлэлд турхирсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлын эсрэг дэлхий нийтээрээ эвийн хүчээ нэгтгэн тэмцэж буй хэрэг боллоо” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)