“Blackberry”-гийн гүйцэтгэх захирлууд огцорлоо

“Blackberry”-г үйлдвэрлэгч RIM (Research In Motion) компанийн гүйцэтгэх захирал Майк Лазаридис, Жим Балсиллит нар огцорчээ.
“Blackberry”-г үйлдвэрлэгч RIM (Research In Motion) компанийн гүйцэтгэх захирал Майк Лазаридис, Жим Балсиллит нар огцорчээ. М.Лазаридис 1984 онд RIM компанийг байгуулсан бөгөөд одоо дэд захирлын алба уруу буужээ. Харин Ж.Балсиллит ямар нэгэн удирдах албан тушаал хашихгүйгээр Удирдах зөвлөлд байх аж. Харин компанийн гүйцэтгэх захирлын албанд удирдах албаны ажилтан Торстен Хейнсыг томилжээ.
Тус компани “Apple”, “Google” зэрэг хүчтэй өрсөлдөгчдөө ялахын тулд стратегийн өөрчлөлт хийсэн гэж эдийн засгийн тоймчид үзэж байна.
М.Лазаридис Канадын Ватерлоо хотод хэвлэлийн бага хурлын үеэр огцрох мэдэгдэлдээ “Компанид өөрчлөлт хэрэгтэй байсан. Би энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн”гэжээ.

Шинэхэн захирал Т.Хейнс 2007 оноос хойш RIM компанид ажиллаж өнгөрөгч оны наймдугаар сард удирдах албаны ажилтан болжээ. Тэрбээр өмнө “Siemens” компанид ажиллаж байсан байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)