Зэвсэглэсэн этгээд 15 загасчинг хөнөөв

Филиппиний өмнөд хэсэгт зэвсэглэсэн этгээд гурван завь руу гал нээсний улмаас 15 загасчин амиа алдлаа.
Филиппиний өмнөд хэсэгт зэвсэглэсэн этгээд гурван завь руу гал нээсний улмаас 15 загасчин амиа алдлаа. Тус хэрэг өчигдөр өглөө Лалын бослого дэгдээсдийн халдлагатай байнга нүүр тулдаг Базилан мужид болсон байна. Нас барагсдаас гадна хэд хэдэн хүн хүндээр шархджээ.
 Цагдаа нар хэрэгт холбогдуулан хэд хэдэн сэжигтнийг байцаан шалгасан боловч хэргийн буруутанг одоогоор олж тогтоогоогүй байна. Амиа алдсан иргэд бусдын нутаг дэвсгэр дээр загасчилж байсан бөгөөд газрын маргаанаас үүдэн үл ойлголцолд хүргэж, улмаар амиа алдахад хүрсэн хэмээн гэрчүүд мэдүүлжээ.

Базилан мужийн хүн амын ихэнх нь христийн шашинтай бөгөөд лалын шашинтай цэрэг дайчид болон бослого дэгдээгч бүлэглэлийн гол бааз байршдаг гэнэ. Түүнчлэн, тус газарт  томоохон бүлэглэлүүдийн халдлага, хүн барьцаалах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг аюултай газар аж.

О.Удвал

www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)