Саймон Ковелл тамхинаас гарахаар шийджээ

Английн телевизийн од, хөгжмийн продюсер, “American Idol” шоуны хатуу шүүгч гэдгээрээ олноо танигдсан Саймон Ковелл тамхинаас гарахаар эмчилгээ хийлгүүлж эхэлжээ.
Английн телевизийн од, хөгжмийн продюсер, “American Idol” шоуны хатуу шүүгч гэдгээрээ олноо танигдсан Саймон Ковелл тамхинаас гарахаар эмчилгээ хийлгүүлж эхэлжээ. Тэрээр өдөрт хамгийн багадаа 15 ширхэг янжуурыг угсруулан татдаг муу зуршилтай нэгэн гэнэ.
Өдгөө 52 настай урлагийн нэрт зүтгэлтэн тэрээр 8 настайгаасаа эхлэн тамхинд орсон бөгөөд гэр бүлийнхэн, найз нөхөд нь түүнийг гаргах гэж хичнээн үзээд ч дийлээгүй аж.
Саймон энэ жилийн зорилтоо “Тамхины гарах” хэмээн тодорхойлж, өөртөө ам тангараг өгөөд байгаа хэдий ч, хар багаасаа нөхөрлөсөн хорт зуршлаа хөсөр хаяж, татгалзаж төдийлөн чадахгүй байгаа гэнэ.
Эцэг Роберт нь архаг тамхичин байсан бөгөөд уушигны хорт хавдар тусч улмаар нас барсан байна. Түүнээс гадна эцгийнх нь зүрх ихээр өвдөж, шаналгадаг байжээ. Хэдийгээр түүний эрүүл мэндэд одоогоор ямар нэгэн асуудал байхгүй байгаа ч,  ээж нь эцгийнхээ өвчнөөр өвдөх вий хэмээн ихэд айдаг бөгөөд зориглон эмчилгээ хийлгэж байгааг нь тун ч ихээр дэмжиж байгаа сурагтай.

“Авьяаслаг Британичууд” шоуны шүүгчээр сууж, ажлын ачаалалдаа хэт дарагдаад буй тэрбээр амнаасаа салгадаггүй янжуураа авч хаяж, амласан зорьсондоо хүрэх эсэхийг одоо харах л үлдлээ дээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
















  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)