Габриэль Гиффордс сенатаас огцорно

Өнгөрөгч онд толгойдоо буудуулсан Америкийн сенатч Габриэль Гиффордс Конгрессийн суудлаас огцрохоор шийджээ.

Өнгөрөгч онд толгойдоо буудуулсан Америкийн сенатч Габриэль Гиффордс Конгрессийн суудлаас огцрохоор шийджээ. Нэртэй улстөрч Гиффордс эрүүл мэндийн байдлын улмаас энэ албанаас татгалзаж байгаа ч олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байх гэнэ.
Тэрбээр өнгөрөгч оны нэгдүгээр сарын 8-нд Аризона мужийн Таксон хотод улстөрийн уулзалтад оролцох үеэр зэвсэглэсэн этгээдийн халдлагад өртсөн. Уг халдлагын үеэр зургаан хүн амь үрэгдсэний нэг нь хатагтай Гиффордсын туслах байсан аж.

Тухайн хэрэгт сэжиглэгдсэн Жаред Лохнерийг шүүх сэтгэцийн өөрчлөлттэй гэж үзсэн байна

Э.ТӨГСЖАРГАЛ

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)