Дэлхийн Эдийн Засгийн Чуулга уулзалт Давост нээгдлээ

Жил бүр уламжлал болгон зохиогддог Дэлхийн Эдийн Засгийн чуулга уулзалт өнөөдөр Швейцарийн Давос хотноо нээгдлээ.
Жил бүр уламжлал болгон зохиогддог Дэлхийн Эдийн Засгийн чуулга уулзалт өнөөдөр Швейцарийн Давос хотноо нээгдлээ. Дэлхийн 100 гаруй орон, зуу зуун компаниудаас хуран цугларсан 2600 шийдвэр гаргагч төлөөлөгчид таван өдрийн үйл ажиллагаанд оролцохоор ийнхүү цугларчээ. Чуулга уулзалтыг нээж,  Германы Канцлер Анжела Меркел үг хэлсэн байна.
40 гаруй орны төрийн тэргүүнийг багтаасан чуулга уулзалтанд оролцож буй хүндтэй зочдын тоонд НҮБ-н Ерөнхий Нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн, Олон улсын Цөмийн агентлагийн дарга Юкия Амано тэргүүтэй төлөөлөгчдөөс гадна Олон улсын Валютын Сангийн тэргүүн Кристине Лагарде, Дэлхийн банкны захирал Роберт Зоеллик, болон АНУ-ын Сангийн сайд Тимоти Гейтнер нар багтжээ.
Оросын томоохон төлөөлөгчид ч чуулга уулзалтыг зорьж ирсэн байсан бөгөөд Шадар сайд Игорь Шувалов, Эдийн засгийн сайд Элвира Набиуллина, Төв банкны тэргүүн дэд захирал Алексей Ульюкаев болон томоохон бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн байжээ.

Чуулга уулзалт хөрөнгөт нийгмийг халах асуудалд гол анхаарлаа хандуулах төлөвтэй дэлхийн эдийн засгийн ирэх жилийн хэтийн төлвийг хэлэлцэх юм.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)