Киевт Монголын тухай үзэсгэлэн гарчээ
- 2012-01-25
- Дэлхий
- 0
Монгол Украйны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Киев хотноо Монголын ахуй амьдралыг харуулсан үзэсгэлэн нээлтээ хийсэн байна.
Монгол Украйны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Киев хотноо Монголын ахуй амьдралыг харуулсан үзэсгэлэн нээлтээ хийсэн байна. Ойн арга хэмжээний үеэр Монгол Улсаас Украйн улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О. Дамбийням хэлсэн үгэндээ “Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн онд Украйнд хийсэн айлчлал нь хоёр орны олон жилийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд онцгой хувь оруулсан юм. Түүнчлэн улс төр, эдийн засаг, боловсролын салбарын хөгжилд түлхэц болсон” хэмээн онцлоод Монгол Украйны худалдааны эргэлт өмнөх жилтэй харьцуулахад 2011 онд 370 хувиар өссөн нь айлчлалын тодорхой үр дүн төдийгүй хоёр талын харилцааг хөгжүүлэх ихээхэн боломж буйн баталгаа болсон гэжээ.
Тус арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Украйны дээд зөвлөл, ГХЯ, Боловсролын яам болон бусад яамд, Киев хотын захиргаа, Монгол клуб зэрэг төр засаг, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид болон монгол иргэд оролцжээ.
Э.Саран

Сэтгэгдэл (0)