АНУ-д шатахууны үнэ өсчээ
- 2012-01-25
- Дэлхий
- 0
Персийн булангийн улс орнууд тэр дундаа Иранаас ирж буй дарамт шахалтаас
үүдэн, АНУ-д шатахууны эрэлт бага байгаагаас үл хамааран, Америкийн зах
зээлд худалдаалагдаж буй шатахууны үнэ баррель тутам нь 100 ам.доллар
хүрч өсчээ.

Улс даяар шатахууны үнэ баасан гарагт ийнхүү огцом нэмэгдсэн бөгөөд өмнөх сараас 1.7 ам.доллараар,өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 27 центээр өссөн байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар шатахууны үнэ Персийн буланд үүсээд буй үл ойлголцлын асуудлыг шийдэх хүртэл буурахгүй төлөв ажиглагдаж байгаа гэнэ.
Иран улс цөмийн хөтөлбөрийг дэлхийн улс орнууд шүүмжилж, АНУ-ын талаас хориг арга хэмжээ аваад байгаа хэдий ч, Иран улс өөрийн орондоо цөмийн эрчим хүчийг ашиглах дархан эрхтэй хэмээн асуудлыг улам бүр хурцатгасаар байгаа билээ.
Америкийн Автомашин үйлдвэрлэлийн Ассосиаци (ААА)-ийн хэвлэл мэдээллийн ажилтны хэлж байгаагаар, хавар гэхэд шатахууны үнэ өндөр хадах төлөвтэй байгаа бөгөөд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Ойрхи Дорнодод үүсээд байсан хурцадмал байдлын үеэр түүхий нефтийн үнэ 4-4.25 ам.долларт хүрч байсан ажээ.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)