Сталины толгой 3600 ам.долларын үнэ хүрэв

Зөвлөлтийн Их удирдагч асан Жозеф Сталины толгойн баримал мягмар гарагт Английн Муллоксын дуудлага худалдаагаар орж, 3600 ам.долларын үнэ хүрсэн байна.
Зөвлөлтийн Их удирдагч асан Жозеф Сталины толгойн баримал мягмар гарагт Английн Муллоксын дуудлага худалдаагаар орж, 3600 ам.долларын үнэ хүрсэн байна.  Худалдан авсан эрхэм нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд дуудлага худалдаан дээр өөрийн биеэр хүрэлцэн ирээгүй ажээ.
 Их удирдагчийн толгойн тус баримлын хэвийг 1953 онд нас барсаных нь дараахан авч үлдсэн бөгөөд одоо Америкийн Жеоржиа мужийн Гори хот дахь гэрт нь эх хувиараа хадгалагддаг байна. Жэймс Бирч хэмээх урлагийн бүтээлийн наймаачин эр 1990 онд тус хувилбарын хоёр хуулбарыг худалдан авч байжээ.
Хорин жилийн турш Зөвлөлт Холбоот улсыг удирдсан цуутай удирдагч Сталин 74 насандаа таалал төгссөн бөгөөд түүнийг тархиндаа их хэмжээний цус алдсаны улмаас нас барсан хэмээн тогтоосон хэдий ч, зарим нь хор өгч, амийг нь бүрэлгэсэн гэлцдэг.

О.Удвал

www.UNEN.mn сайт



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)