Италийн хойд хэсэгт газар хөдөллөө

Италийн хойд хэсэгт өнөөдөр газар хөдөлж, оршин суугчид төдийгүй замын хөдөлгөөнд оролцож явсан хүмүүс ихэд цочирджээ.
Италийн хойд хэсэгт өнөөдөр газар хөдөлж, оршин суугчид төдийгүй замын хөдөлгөөнд оролцож явсан хүмүүс ихэд цочирджээ.
Италийн Геофизикийн Институтын мэргэжилтний хэлж байгаагаар, Италийн Реггио Эмилиагиас 33 км-т, орон нутгийн цагаар 3:00 цагийн алдад 4,9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Италийн Милан хотноо хүртэл мэдрэгджээ. Иргэний Хамгаалалтын Удирдах Газраас Газар хөдлөлтөөс үүдэн, онцын ноцтой хохирол учраагүй хэмээн мэдэгдсэн байна. 2009 онд Италийн Лакүйла хотод 6,3 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 300 хүн амиа алдаж байсан юм.

О.Удвал

www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)