WikiLeaks-н Жулиан Ассанже ТВ-н шоунд хүчээ үзнэ

Нэрт сэтгүүлч, найруулагч, бизнесмэн, улс төр, нийгмийн булхайг олны өмнө дэлгэгч Wikileaks сайтыг үндэслэгч  Жулиан Ассанже ТВ-н шоунд хүчээ үзнэ
Нэрт сэтгүүлч, найруулагч, бизнесмэн, улс төр, нийгмийн булхайг олны өмнө дэлгэгч Wikileaks сайтыг үндэслэгч  Жулиан Ассанже ТВ-н шоунд хүчээ үзэж эхэллээ. Тэрээр өөрийн нэрийн тодотголтой, өвөрмөц, шинэлэг байх нэгэн шоуг үзэгчдийн хүртээл болгохоор зэхээд байгаа бөгөөд зорьсон ажилдаа ийнхүү ханцуй шамлан ороод буй аж.
Одоогийн байдлаар, шоуны зочид хэн хэн байх, хэрхэн үргэлжлэх эсэх нь нууц байгаа бөгөөд эрэн сурвалжлагын час хийсэн бүтээлээ удаан хугацааны туршид боловсруулсаны эцэст ил болгож, олны талархлыг хүлээдэг тэрбээр ямар содон зүйл сэдсэнийг сонирхохоор үзэгч олон тэс ядан хүлээж байгаа гэнэ. 
40 настай шилдэг боловсон хүчин Жулиан Ассанже сүүлийн хэдэн жилийн туршид хийсэн ажлынхаа үр дүнг харуулах чанартай бүтээлийн тоог нэгээр нэмэхээ амлажээ.
WikiLeaks-н зүгээс даваа гарагт шоуны талаар гаргасан мэдэгдэлд “Шоу нийгмийг бухимдуулж буй олон асуудлын талаар үндэс угсаа, гарал үүсэл, үзэл бодол ялгаатай хүмүүсийн хооронд халуун яриаг өрнүүлэх зорилготой” хэмээн бичжээ. Түүнчлэн, манай шоу хүн бүрийн дуу хоолойг дэлхийн тавцанд хүргэж, үйл хэргийг нь амьдрал дээр ил болгоход үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээсэн байсан гэнэ.
О.Удвал

www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ganbold monhtyvshin (202.179.7.6)

    2012-01-26

    DELHIIN 7 N MLRD HYN UGAASAA BAIGALAASAA NEGDMEL NEG BILEE YYNIIG UHAARUULAH HYNII MON CHANAR BOLON BAIGALIIN MON CHANAR NEG BOLOHIIG UHAARUULSAN BAS 5 AAS 7 N MYANGAN JILIIN OMNOH EVROP BOLON DORNII DOOD TAL NI 5 N SHASHIN ZOGNOSON MONGOL TUURGATNII NEGDSEN SHYTEEN MONH NAR BUWU HORVOOGIIN ANHNII NARANDAA DELHIIN HYN BYR ZALBIRCH 3 DAH MYANGAN RUUGAA HOL TAVIH JAMTAI BILEE MUNKHNARANEEJGROUPFACEBOOKCOM