4 настай хүүгээс хар тамхи илрэв

Америкийн дөрвөн настай нэгэн хүү сургуулийнхаа үдийн цайны цагаар хүрэмнийхээ халааснаас хар тамхины төрлийн бодис 9 уут марихуаныг гаргаж ирж, бусад хүүхдүүдэд өгөхийг завджээ.
Америкийн дөрвөн настай нэгэн хүү сургуулийнхаа үдийн цайны цагаар хүрэмнийхээ халааснаас хар тамхины төрлийн бодис 9 уут марихуаныг гаргаж ирж, бусад хүүхдүүдэд өгөхийг завджээ. Түүний тус үйлдлийг харсан багш нь ихэд гайхаж, цочирдон, цагдаа нарт мэдэгдсэн байна.
Коннектикат мужийн Меридэн хотын цагдаагийн хэлтэс мягмар гарагийн орой Хановер бага сургуулийн удирдлагуудыг хэрэгт холбогдуулан, дуудаж байцаажээ.
Цагдаагийнханы хэлж байгаагаар, түүний халааснаас гарч ирсэн бодис нь 9 ширхэг зарахаар бэлтгэгдсэн  марихуан байсан байна.
Сургуулийн удирдлагууд “Тус хэрэг насанд хүрэгсэдтэй холбоотой асуудал гэдэг нь илэрхий, тэдний зүй бус үйлдэл хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд  заналхийлж байгаад их харамсч байна” хэмээн мэдэгджээ. Тэд мөн бяцхан хүү авчирсан зүйлийнхээ учрыг ч олохгүй байсан хэмээн нэмж хэлсэн байна.

Цагдаагийнхан хэргийг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд Хүүхэд Гэр бүлийн төлөөх нийгэмлэг тус асуудалд анхаарлаа хандуулж эхэлжээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ZB (202.179.16.248)

    2012-01-26

    yanaa ard ni bga humuus duussaan

  • зочин (202.179.16.248)

    2012-01-26

    хүүе ээ бяцхан баагий айн эцэг эхийнхээ юмыг л аваад ирсэн байх нь байна ш дэээ хэхэ