Австралийн Ерөнхий Сайд руу босогчид халдав

Австралийн Ерөнхий Сайд Жулиа Гиллардыг Канберра ресторанд нэгэн арга хэмжээнд оролцсоныхоо дараа гарч явахад нь уур хилэн нь багтаж ядсан босогчид түүн лүү дайрчээ.
Австралийн Ерөнхий Сайд Жулиа Гиллардыг Канберра ресторанд нэгэн арга хэмжээнд оролцсоныхоо дараа гарч явахад нь уур хилэн нь багтаж ядсан босогчид түүн лүү дайрчээ. Аюулгүйн албаныхан түүнийг арайхийн хамгаалж авч одсон бөгөөд уурссан олон тэднийг дагасаар байсан байна.
Гиллард болон сөрөг хүчний удирдагч Тони Абботт нар Австралийн үдийн цайны ёслолд оролцож, яаралтай тусламжийн төвийн ажиллагсдад медаль гардуулж байсан бөгөөд тэднийг ресторанд байх үед 100 орчим босогчид байгууламжийг тойрч зогсоод, цонхыг нь балбаж, том чулуу саваа харуулан орилж гарсан гэнэ.
Харуул хамгаалалтыг чангатгах үүднээс 50 цагдаагийн албан хаагч нэмж ирсэн бөгөөд тэд түүнийг чирэн машин луу суулгах үед Ерөнхий сайд гутлаа гээж орхисон байна. Босогчид түүний араас доромжлон хашгирч, “Ичээч ээ” хэмээж  байсан гэнэ. Түүний гээсэн гутлыг босогчдын нэг нь авч одсон бөгөөд “байлдааны олз”-оо болгож авчээ.
Босогчид улсын Элчин Сайдын Яамны Засгийн газрын ордоны дэргэдэх хуучин газар нь эргүүлэн суурьшуулах асуудлыг авч хэлэлцэхийг шаардан, олон жил яригдсан асуудлыг нэг мөр болгохыг сануулж, үзэл бодлоо илэрхийлэн жагссан нь энэ аж. Босогчдын дайралтаас болж хүн гэмтэж бэртэж гэмтээгүй хэмээн Холбооны албаныхан мэдээллээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)