Саркозигийн хүү эмнэлэгт хүргэгджээ
- 2012-01-27
- Дэлхий
- 0
Францын Ерөнхийлөгч Николя Саркозигийн ууган хүү Пьер Саркози Украины
өмнө зүгийн амралт, аялал зугаалгын Одесса хотын эмнэлэгт хүргэгджээ.
Францын Ерөнхийлөгч Николя Саркозигийн ууган хүү Пьер Саркози Украины өмнө зүгийн амралт, аялал зугаалгын Одесса хотын эмнэлэгт хүргэгджээ. Хотын албаныхны мэдээлснээр Пьер хоолны хордлого авсан байна.
Пьер нь Францын одоогийн Ерөнхийлөгч Н.Саркозигийн анхны эхнэр МариДоминик Кулиолигийн хүү бөгөөд Украинд багагүй хугацаанд амьдарчээ. Өдгөө 26 настай Пьер “Ди-Жей Мосей” нэрээр уран бүтээл хийдэг реп продюссер аж. Тэрбээр Одесса хотын нэгэн шөнийн клубт шоу тоглолт зохион байгуулсны маргааш өглөө нь гэнэт мууджээ.
Үүний улмаас хэд хэдэн тоглолтоо цуцалсан байна. Эмч нар Пьерийг хоолны хордлого авсныг тогтоосон ч чухам ямар бүтээгдэхүүнээс хордсоныг нь тогтоож чадаагүй аж. Одесса хотын дарга Александр Костусев эмнэлэгт зочилж Пьертэй уулзсаны дараа түүнийг Франц уруу илгээжээ.

www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)