Ш.Батсайхан: Цагаан хадыг хаасан нь иргэдээ бодсон шийдвэр
- 2017-08-24
- Үнэн
- 0

Засгийн газраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасантай холбогдуулан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ш.БАТСАЙХАНТАЙ ярилцлаа.
-Автотээврийн үндэсний төв өнгөрсөн хугацаанд нүүрсний тээвэрлэлтийн талаар ямар ажлыг зохион байгуулж ажиллав?
-Автотээврийн үндэсний төв хилийн боомт бүхий газруудад тээвэрлэлт, төлөвлөлт, зохион байгуулалтыг хэрэгжүүлж гүйцэтгэдэг. Бид өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхээр нүүрсний уурхайнуудаас судалгаа авахад “Эрдэнэс Тавантолгой” компани 13.2 сая тонн нүүрс олборлоно гэсэн мэдээллийг ирүүлсэн. Харин орон нутгийн “Тавантолгой” гурав, “Энержиресурс” найман сая тонн нүүрс олборлоно гэсэн судалгааг ирүүлж бид үүний дагуу тээвэр төлөвлөлтийг зохион байгуулсан. Хятадын боомтоос ха маарч тээвэрлэлт буюу хи лийн таталт өнгөрсөн сард муу байсан ч одоо буцаад сэргэж байна. Үндсэндээ Засгийн газрын шийдвэр, бидний авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд ахиц гарсан гэж харж байна. Гаалийн хянал тын бүсийнхний хийсэн хэвлэлийн хурлыг үзсэн. Орон нутгийн шинж чанартай, компанийн эрх ашгийг хамгаалсан зүйл ярьж байна лээ. Гэхдээ бид тэр нь тийм, энэ ийм гэж ярихаас илүү цэгцтэй зөв бодлого барьж ажиллах шаардлага тулгарсан гэж үзэж байна. Жижиг “Тавантолгой” гурван сая тонн нүүрс ол борлохоос энэ сарын байд лаар 3.1 саяыг тээвэр лэсэн байна. Ерөнхийдөө төлөвлөгөө нь биелсэн гэж ойлгож болно. “Энер жиресурс”, “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьд төлөвлөгөө тодорхой байгаа учир энэ чиглэлд тээвэр лэлтийг зохион байгуулна. Уурхайн ТУЗ-ийнхөн өөрс дийнхөө графикийг тоо цож, мөрдөж ажиллах шаардлагатай байгаа. Уурхайнуудаас гаргасан тээвэрлэлт төлөвлөлт, ол борлох нүүрсний хэмжээнд ач холбогдол өгнө. Уртын уртаар тээвэрлэлт хийвэл жижиг “Тавантолгой” 700 мянгаас 1.5 сая тонн орчим нүүрс гаргаж болох прогноз бий. Үндсэндээ 25 сая тонн нүүрс гаргах зорилт тавьсан. Үүний дагуу ажлыг зохион байгуулна.
-Цагаан хадыг ямар үндэслэлээр хаах болсон юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Байгаль орчин, иргэдийн эрүүл мэндийг бодож гаргасан шийдвэр. Би үүнийг бүр хаана гэж бодохгүй байна. Тэнд байгаа 190 мянган тонн нүүрсийг ямар нэгэн байдлаар гаргах ёстой. Үүний дагуу зохион байгуулалтыг хийнэ. Гэхдээ тэнд амьдарч байгаа Хайрхан багийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж алдагдаж, байнгын улаан нурам дотор амьдарч байна. Гаалийн хяналтын бүсүүдээс ачиж байгаа тээвэрлэлт, нэг чиглэлийн тээвэр төлөвлөлтүүдээ цэгцлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргаж байгаа юм. Тэнд байгаа иргэн, албан хаагчдаас Цагаан хадны бүсийг тохижуулах, засч сайжруулах, чанар стандартын шаардлага хангах чиглэлд иргэдээс олон санал ирж байгаа. Үүний дагуу бид ажиллана. Хүмүүсийн яриад байгаа шиг бүх мөнгөний урсгалыг урагшаа гаргах гээд байгаа зүйл байхгүй. Монголын талд үзүүлж байгаа бүх үйлчилгээ хэвийн ном журмынхаа дагуу явна. Бидний хүсч байгаа зүйл гэвэл жолооч нар зам дээр бус кэмпдээ амардаг, графикаа мөрдөж ажилладаг байх ёстой. Үүнд хяналт тавьж төр, засгийн шийдвэрийг дагах болно. Цагаан хад орчимд найман нэрийн дэлгүүр 10, зургаан нэрийн дэлгүүр найм, 38-40 орчим хоолны газар байна гэсэн тоо бий. Эдгээрийн олонх нь Мэргэжлийн хя налтын байгууллагын хяналт, шалгалтаар акт тавьсан байдаг. Бид жолооч нарын ажил амралтыг зохицуулах “Хоногийн нэгдсэн график”ийг мөрдөж, жолооч нарыг зам дээр бус кэмп дээрээ амардаг байх шаардлага тавьж байна.
-Цагаан хад дахь гаалийн хяналтын үйл ажиллагааг хааснаас хойш нөхцөл байдал ямар байна вэ?
-Үйл ажиллагааг хааснаас хойш хүндэрсэн нөхцөл байдал үүсээгүй. Зарим аж ахуйн нэгжийнхэн эсэргүүцэл гаргасан. Бусад аж ахуйн нэгж энэ тогтоолыг дэмжиж байгаа. Учир нь, Цагаан хаданд Хайрхан багийн 3000, байнгын ирж очдог 60007000 иргэн амьдарч байна. Бид тэдгээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Төрөөс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн бизнесийн ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн үгэнд битгий автаасай гэж хүсч байна.
-Хятадын тал хилээ хааснаас нэвтрүүлэх чадвар буурсан гэж ярьж байгаа. Үүнийг буцааж сэргээх талд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бидний авч байгаа албан бус мэдээллээр Хятад хилээ хаасан нь хэд, хэдэн шалтгаантай гэсэн. ӨМӨЗО-ы наадам болсон. Мөн Хятадын тал улсын байцаагч нараа цөөлж, шинэ технологи туршиж байгаа гэсэн мэдээлэл байна. Манайхаас Манжуурт болсон хэлэлцээрийн үеэр боомтын удирдлагууд нь санал солилцож энэ асуудлыг шийдвэрлэдэг байя гэсэн саналыг тавьсан. Хоёрдугаарт, дэд сайд нарын төвшинд албан бичиг хүргүүлж байна. Тодруулбал, ӨМӨЗО-ы Тээврийн танхим руу гаралтыг хэвийн болгох, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, таван гарцаар татдаг байх тухай ярьж байна. Дээр нь Цагаан хаднаас “цэнэг” гэж нэрлээд байгаа янз бүрийн ачаа ирж байна. Тухайлбал, адууны мах, чоно болон бичиг баримтгүй хүнийг хүртэл багажиндаа хийж хил гаргах гэж оролдсон мэдээллүүд ирж байна. Уурхайд бол тийм зүйл гарахгүй. Өөрсдөө хамгаалалттай, эдгээрийг цэгцэлж байдаг ч Цагаан хаданд ийм зүйл гарах нөхцөл байдал үүсч байна.
-Уртын урт гэдэг тээвэрлэлтэд шилжсэнээр 100 км хүртэлх урт цуваа үүсч байна гэж зарим хүн ярьж байна. Энэ нь нэг талаар Хятадын талаас нүүрсний импортоо багасгасантай холбоотой гэж үзэж болох уу?
-Урт тээвэрлэлт гэж нэрлээд байгаа нь Цагаан хад дээр буулгасан, богино нь Цагаан хаднаасаа хилээр гаргаж байгаа тээвэрлэлт юм. Манайд буулгаж, ачиж байгаа нүүрс 269 км замаа туулаад л гарна. Тэгэхээр импортын хэмжээ буурахгүй гэж харж байна. Үнэ өртгийн хувьд харьцангуй ялгаатай. Зарим нэгний хувьд дотоодын гэрээтэй, гэрээгүйгээрээ ялгагддаг. Үүнийг тээвэр төлөвлөлтийн хүрээнд цэгцэлнэ. 100 км урт дарааллын тухайд Хятадын тал өдөрт 200-300 машин татаад байгаа учир ийм дараалал үүссэн гэж хүмүүс ярьж байсан. Үндсэндээ сүүлийн долоо хоногийн мэдээгээр хамгийн багадаа 569 тээврийн хэрэгсэл, өчигдрийн байдлаар 1002 гарсан байна. Үүнээс харахад тээвэрлэлт дахин сэргэж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу бидний хэрэгжүүлж буй ажилд ахиц дэвшил гарсан гэж харж болно. Хоногт 1700 тээврийн хэрэгслийг гаргавал бидний төлөвлөгөө биелэх бөгөөд орон нутагт нэмэлтээр тээврийн хэрэгслийг явуу лах, аль нэгэн уурхай, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа ачилтаа зогсоо гэж хэлэхгүй. Гэхдээ эдийн засгийн төлөвлөгөөг нарийн сайн хийх ёстой. Өмнөговийн иргэдэд үлдэх тэр үлдэц нь илүү хүртээмжтэй болно гэж бид харж байна. АТҮТ-өөс Цагаан хаданд үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж “Хоногийн нэгдсэн график”ийг хэрэгжүүлсний үр дүнд бид өдөрт 1630 тээврийн хэрэгсэл гаргаж байна.
М.Энхцэцэг

Сэтгэгдэл (2)
(202.131.249.122)
Ñ Ñдлаа нÑÑÑ Ð°Ñд иÑгÑдÑÑ Ð±Ð¾Ð´Ñон гÑÑÑн Ñм ÑÑиал. ÐÐ½Ñ ÑийдвÑÑ Ð±Ð¾Ð» Ó¨Ð¼Ð½Ó©Ð³Ð¾Ð²Ñ Ð°Ð¹Ð¼Ð°Ð³Ñ Ò¯Ð»Ð´ÑÑ Ò¯Ñ Ó©Ð³Ó©Ó©Ð¶Ð¸Ð¹Ð³ Ñ Ð°Ñин Ñ Ð±Ð°Ð³Ð°ÑагаÑан ÑийдвÑÑ Ð±Ð¾Ð»Ñон. ÐÑон нÑÑаг аÑд иÑгÑдÑÑ Ð±Ð¾Ð´Ð¾Ð¾Ð³Ò¯Ð¹ ÑийдвÑÑ
ÐÑгÑн (202.9.43.24)
ÐÑÒ¯Ñ-д Ñ ÑдÑн баÑÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½ байдаг бÑ, ÐÐТСÐÐÐ¥ÐÐ ÐÐÐÐÐ ÐÐÐ ÐÐ ÐФФÐСЫРТÐÐÐÐÐÐ ÐÐС ÐÓ¨ÐÐÓ¨ ÐÐÐÐÐ ÐÐÐÐÐÐ. ÐÐÐ ÐÐÐÐÐÐ ÐӨРҮҮ. Ð¥ÑÑдÑн нүүÑÑ ÑÑÑвÑÑлÑдÑг ÐºÐ¾Ð¼Ð¿Ð°Ð½Ð¸Ð°Ñ ÑÑгүлÑн Ñ Ó©Ð»Ó©Ð³ компаниаÑ