Карзай Талибаны талтай хэлэлцээр хийнэ
- 2012-01-30
- Дэлхий
- 0
Афганы засгийн газрын зүгээс энхийн хэлэлцээрт хүрэх ээлжит оролдлогоо
болгож, Саудын Араб дахь Талибан бүлэглэлийнхэнтэйгээ уулзаж, яриа
хэлэлцээрт хүрэхээр болжээ.
Афганы засгийн газрын зүгээс энхийн хэлэлцээрт хүрэх ээлжит оролдлогоо болгож, Саудын Араб дахь Талибан бүлэглэлийнхэнтэйгээ уулзаж, яриа хэлэлцээрт хүрэхээр болжээ. Барууны болон Афганы албаны хүмүүсийн хэлж байгаагаар, уулзалтыг Талибаны тал Катарт төв байраа нээхээс урьтан, нэн даруй хийхээр төлөвлөж байна.
Афганы засгийн газрын зүгээс энхийн хэлэлцээрт хүрэх ээлжит оролдлогоо болгож, Саудын Араб дахь Талибан бүлэглэлийнхэнтэйгээ уулзаж, яриа хэлэлцээрт хүрэхээр болжээ. Барууны болон Афганы албаны хүмүүсийн хэлж байгаагаар, уулзалтыг Талибаны тал Катарт төв байраа нээхээс урьтан, нэн даруй хийхээр төлөвлөж байна.Өмнө нь Талибаны тал Ерөнхийлөгч Хамид Карзайн засгийн газрын хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж байсан бол энэ удаад уулзалтыг хүлээн зөвшөөрсөн тухай Кабул дахь өндөр албаныхны баттай эх сурвалж мэдээлжээ. Талибаны тал урьд өмнө нь зөвхөн АНУ-ын тал Кабулын засгийн газрын бусад холбоотон улстай хэлэлцээр хийнэ хэмээн байр сууриа олонтаа илэрхийлж байсан юм.
Афганы засгийн газрын байр суурийн талаар өндөр албаны хүнээс тодруулахад, тэрбээр Талибаны төв байгууллага Катарт байгуулагдсан ч, бид энхийн хэлэлцээрийн асуудлынхаа хойноос хөөцөлдсөөр байх болно. Саудын Араб улс өнгөрсөн хугацаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Улсын зүгээс энхийн хэлэлцээрээ үргэлжлүүлэх асуудлаар Саудын Арабтай харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэлээ.
Ерөнхийлөгч Карзай өөрийн засгийн газартай нь зөвлөлдөхгүйгээр АНУ болон Катар дур мэдэн энхийн хэлэлцээрийн асуудалд хөндлөнгөөс оролцсон явдалд ихээхэн бухимдаж байгаагаа илэрхийлж, арванхоёрдугаар сард Катарын нийслэл Дохад суух Элчин Сайдаа эргүүлэн татаад авсан билээ.
Катарын төлөөлөгчид Кабулд хоёр талын харилцааны асуудлаар ойрын хугацаанд ирэх төлөвтэй байна.

О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)