Зүрх судасны өвчин, чихрийн шижингээс урьдчилан сэргийлье
- 2012-01-30
- Эрүүл мэнд
- 0
Монголын мянганы сорилтын сангийн “Эрүүл мэндийн төслийн” Та чадна, хойш
тавилгүй одоо л эхэлье уриан дор “Зүрх судасны өвчин, чихрийн шижингээс
урьдчилан сэргийлэх” гурван компанит ажлыг зохион байгуулах гэж байна.

Монголын мянганы сорилтын сангийн “Эрүүл мэндийн төслийн” Та чадна, хойш тавилгүй одоо л эхэлье уриан дор “Зүрх судасны өвчин, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх” гурван компанит ажлыг зохион байгуулах гэж байна. Эхнийх нь 2012 оны 1 сарын 6-аас эхлэн 3 сарын хугацаатай үндэсний хэмжээнд хэрэгжих ба 30-аас дээш насны эрэгтэй, эмэгтэйчүүд, ялангуяа 40-өөс дээш насны цусны даралт ихсэх эсвэл чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлтэй болон өвчилсөн хүн амын дунд зөв зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөн, архи тамхи хэрэглэхгүй байх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байхыг иргэддээ таниулах, хэрвээ өвчилсөн үед ямар арга хэмжээ авах, хэрхэн хянах тухай мэдлэгийг нь дээшлүүлэх, өвчнийг нь эрт илрүүлсэнээр биеийн байдал эргээд сайжирна гэсэн ойлголтыг өгөхөд оршино. 2010 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр амбулаторт бүртгэгдсэн өвчлөл 10,000 хүн амд зүрх судасны тогтолцооны өвчин-708.5 /үүнээс цусны даралт ихсэх өвчний тархалт 300.3, зүрхний ишеми өвчний тархалт-177/, хорт хавдар-121.9 /үүнээс элэгний хорт хавдарын тархалт-13.7, умай хүзүүний хорт хавдарын тархалт-14.6, хөхний хорт хавдрын тархалт-8.2, чихрийн шижин өвчин-29.4 байна. Түүнчлэн хүн амын нас баралтын эхний 5 шалтгаанд 10.000 хүн тутамд зүрх судасны өвчин- 23.61, хавдар-13.02, өвчлөл ба нас баралтын гадны шалтгаан-10.11, хооло боловсруулах тогтолцооны өвчин-5.30, амьсгалын тогтолцооныөвчин-2.72, орж байна. Тамхи татах, архи уух, артерийн даралт өндөр байх, таргалалт, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэг эрсдлүүд нь зүрх судасны эмгэг, тархины цус харвалт, чихрийн шижин өвчинд хүргэдэг байна. Мөн тус судалгаагаар 15-64 насны хүн амын гуравны нэгээс дээш хувь нь илүүдэл жинтэй буу таргалалттай, нийт хүн амын 7.5% нь хөдөлгөөний хомсдолтой байгааг тогтоожээ. Хэрвээ та эрүүл хооллож, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьсанаар зүрх судасны эмгэгийг 80%, мөн 2-р хэв шинжийн чихрийн шижинг 90%, хорт хавдарын өвчлөлийг 30%-иар бууруулах боломжтэй аж. Дараагийн компанит ажлууд эхнийх нь 6-р сард, дараах нь 2013 оны 1-р сараас эхлэнэ.
www.UNEN.mn сайт Ч. Батцэцэг

Сэтгэгдэл (0)