Саркози татварын бодлогод өөрчлөлт оруулна гэв

Францын Ерөнхийлөгч Николас Саркози санхүүгийн шилжүүлэг бүрээс шимтгэл тооцох журам гаргахаар зэхэж байгаагаа мэдэгдлээ.
Францын Ерөнхийлөгч Николас Саркози санхүүгийн шилжүүлэг бүрээс шимтгэл тооцох журам гаргахаар зэхэж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Европын улс орнууд тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран, банк хоорондын шилжүүлэг тутмаас 0,1 хувийн шимтгэл тооцох журмыг наймдугаар сараас эхлэн нэвтрүүлж эхэлнэ гэв. Татварын бодлогод гаргаж буй тус өөрчлөлт улс оронд ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд нөлөөлөх зорилготой улс орны эрх ашгийг өндөрт тавьсан арга хэмжээнүүдийн нэгээхэн хэсэг болох аж.
Ноён Саркози “Татварын тус бодлогыг баримталсанаар улс орны орлого дээр нэг сая евро нэмэгдэн төвлөрч, эргээд энэ нь төсвийн алдагдлыг тэнцвэржүүлэхэд гол түлхэц болно. Түүгээр ч зогсохгүй, бусад оронд ч үлгэр дууриал болсон, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн хийсэн мэдэгдэлдээ онцоллоо.
Одоогоор татварын бодлогын журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа хэдий ч, засгийн газрын баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус шимтгэл бондод нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн хувьцаанаас тооцогдох гэнэ.
Британий Ерөнхий Сайд Дэвид Камерон өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон чуулга уулзалтан дээр Европын холбооны улс орнуудын татварын бодлогод өөрчлөлт оруулах асуудлаар Франц, Герман улсын оруулсан тус саналын эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдэж байсан. Учир нь татварын тус бодлого Европын Холбооны улс орнуудын санхүүгийн шилжүүлгийн 75 хувь нь хийгддэг Лондон хотыг шийтгэсэн хэрэг болж байна хэмээсэн билээ.
“Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, ирэх дөрвөн жилд өндөр сэнтийд заларч, улс орныг тэгшитгэх эрхэм хэн байхыг тодруулах эгзэгтэй цаг үе ирээд байгаа үед тэрээр татварын шинэ бодлогоо ийнхүү танилцуулсан нь сонгуулийн компанит ажлынх нь нэгээхэн хэсэг, ард иргэдийнхээ итгэлийг дахин олохоор “нүхээ ухаж буй хэрэг” хэмээн ажиглагчид үзэж байна.

О.Удвал

www.UNEN.mn сайт




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • papa (202.179.16.197)

    2012-01-31

    ai hoorhii uls toroo gej