Ривалдо: Бусад улс оронд ДАШТ-ий дэд байр том амжилт байж болно
- 2012-01-30
- Спорт
- 0
Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразилд дэлхийд гайхагдах олон тамирчин
бий. Гэхдээ Ривалдо шиг хагас хамгаалалтын шугамд мандсан тамирчин
цөөхөн.
Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразилд дэлхийд гайхагдах олон тамирчин бий. Гэхдээ Ривалдо шиг хагас хамгаалалтын шугамд мандсан тамирчин цөөхөн. Түүний тухай таагүй мэдээллүүд хэвлэлээр цацагдаж байсан ч тэрбээр саяхан Бразилийн “Сан Паулу” багт хүчин зүтгэхээр болсон юм. Ривалдо “Сан Паулу” багт ирснийхээ дараа спортын “Time out” сэтгүүлд ярилцлага өгснийг тоймлон хүргэе.
-Багагүй хугацааны дараа эх орныхоо хөлбөмбөгийн ертөнцөд эргэж ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энэ мөчийг үгээр илэрхийлэх аргагүй юм. Үнэхээр сайхан байна. Хөлбөмбөг сонирхогч хүн бүр миний хөлбөмбөгийн ертөнц дэх амьдралыг дууссан мэтээр ярьж байлаа. Өнгөрсөн бүх хугацаанд нэг ч өдөр гэртээ, тодруулбал, эх орондоо тайван суух зав олдсонгүй. Дандаа л гадаадад ажиллаж, зочид буудлаар хоноглодог байлаа. Одоо байдал эсрэгээрээ эргэж байх шиг. Гэхдээ энэ нь надад эерэгээр нөлөөлж байна. Би “Сан Паулу” багт анх ирэхэд гэртээ ирсэн юм шиг санагдаж байсан. Миний тоглож байсан клубээс “Сан Паулу” шиг зохион байгуулалттай клуб байгаагүй. Бразилчууд намайг найрсаг угтаж авлаа. Би тэдэнд баярлалаа гэж хэлэх нь зөв байх.
-Та ахмад тамирчдын тоонд орно. Бэлтгэлээ хэр базааж байгаа вэ. Бүх бэлтгэлдээ оролцож байна уу?
-Миний нас нэлээд явлаа. Гэхдээ би хөлбөмбөгт хайртай. Хөлбөмбөг намайг хүмүүст таниулж, хүн болох замыг нээж өгсөн. Тэгэхээр миний ахмад тамирчин байх үгүй нь үүнтэй огт холбоогүй. Харин хөлбөмбөгийн ертөнц дэх бүх зүйл томоохон шалгуур байдаг. Тэгээд ч хүмүүс намайг өөрөөр харж байна. Ривалдо ногоон талбай дээр 90 минут тэсч чадах уу, үгүй юу гэдгийг харах гэж ирдэг хүмүүс байдаг гэж сонссон. Энэ яриа намайг эмзэглүүлээгүй л дээ. Би үүнээс бүр ч илүү эрч хүчийг олж авсан. Бүх тамирчин л ядардаг шүү дээ. Энэ бол хэвийн зүйл. Зарим нэг тоглолтод намайг 65, 70 дахь минутад сэлгэх тохиолдол байдаг. Энэ бол намайг ядарсанд сэлгээд байгаа юм биш. Тактикийн сэлгээ байж болно биз дээ. Өнөөдрийн байдлаар би өглөө, өдөр, оройн бүх бэлтгэлдээ хамрагдаж байгаа. Учир нь би оргил үеийнхээ тоглолтыг гаргамаар байна. Нуулгүй хэлэхэд дасгалжуулагч намайг ногоон талбайд тоглуулаад байвал 120 минут тоглоход ч бэлэн байна.
-Таныг эргэж ирэхэд зарим хүмүүс таагүй хүлээж авсан. Энэ Танд яаж нөлөөлсөн бэ?
-Надад тэр таагүй мэдрэмж мэдэгдээгүй. Харин ч эсрэгээрээ сайхан хүлээж авсан гэж бодож байгаа шүү. Нэг тоглолт дуусаад амралтын өрөө рүү явж байхад миний өмсгөлийг авах хүсэлтэй олон хүмүүс байдаг. Тэгэхээр таагүй хүлээж авсан гэж бодохгүй байгаа. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид намайг 2002 оны ДАШТ дээр хамгийн сайн тоглосон хөмлбөмбөгч гэж ярьсныг Та ч сонссон л байх. Тэгж ярьсан хүмүүсийн үг надад үнэхээр их урам хайрласан. Саяхан болсон лигийн тоглолт дээр “Таныг сайн хамгаалж чадвал манай баг хожно гэж дасгалжуулагч маань хэлсэн. Ширүүн тоглолт гаргавал уучлаарай. Та бол үнэхээр домог болсон аугаа тамирчин шүү” гэж хэлсэн жаалд “Зүгээр л өөрийнхөө хийх ёстойг хий” гэсэн. Тэгэхээр бразилийн залуу хөлбөмбөгчид намайг хүндэлж байгаа биз дээ.
-Таныг олон хүмүүс нууцлагдмал хүн гэж ярьж байхыг сонссон юм байна. Та үнэхээр олны өмнө ил гарах дургүй хүн үү?
-Би хар багаасаа л ичимхий хүүхэд байсан. Энэ зан маань одоо ч намайг дагаж явдаг. Тийм болохоор олны өмнө нэг их олон гарах сонирхол байдаггүй. Гэхдээ ор тас алга болчихож болохгүй биз дээ /инээв/. Өдөр бүр биш юмаа гэхэд сардаа нэг удаа олны өмнө гарах нь бидний үүрэг. Би өнөөдрийг хүртэл амьдралдаа тоотой хэдхэн хэвлэлийн бага хурал хийж үзсэн хүн. Ичимхий хүн гэхэд тун ч давгүй хурал болсон шүү /инээв/. Сонин сэтгүүлээс илүү зурагтаар ярилцлага өгөх нь хэцүү санагддаг. Бразилд ирээд “нууц ноёнтон” хэвээрээ л байгаа шүү дээ.
-Анх хөлбөмбөгийн ертөнцөд орж ирэхдээ өнөөдрийн хэмжээний тоглогч болно гэж бодож байв уу?
-Өнөөдрийн хэмжээний Ривалдог ёстой төсөөлөөгүй юм байна. Анх “Санта Круз”-д тоглож эхлэхэд миний мөрөөдөл мэргэжлийн гэрээ байгуулах байлаа. Энэ мөрөөдлийг минь таасан юм шиг “Можи Мирим” баг мэргэжлийн гэрээ байгуулах санал тавьсан. Мэдээж би тэр дор нь зөвшөөрсөн. Үүнээс хойш л дэлхийн шилдэг багууд намайг сонирхож эхэлсэн. Испанийн “Депортиво Ла-Корунья”-д очоод удаагүй байхдаа Испанийн “Ла-лиг”-ийн шилдэг гадаад тоглогчийн нэгээр тодорсон. Миний өмнө шигшээ багийн довтлогч Роналдо л бичигддэг байлаа. 1997 онд Роналдо “Барса”-гаас явж оронд нь намайг авсан. “Барса”-д жинхэнэ сонгодог хөлбөмбөгийн утгыг мэдэрсэн гэхэд болно. Тэд ч намайг шахдаг байлаа. Би ч ажлаа сайн хийдэг байсан. Намайг “Барса”-д байхад хүмүүс үргэлж л Роналдотой харьцуулдаг байсан юм. Роналдо явахынхаа өмнөх улиралд 34 гоол оруулсан. Тэгэхэд би дөнгөж 21 гоолтой улирлыг дуусгаж байх жишээтэй. Бид хоёрыг харьцуулсан энэ байдлаас залхаад би нэг удаа “Роналдо бол довтлогч хүн, харин би хагас хамгаалагч шүү дээ” гэж хэлсэн. Тэгж хэлэхэд хүмүүс “Ривалдо чинь үнэхээр хагас хамгаалалтын байрлалд тоглодог шүү дээ” гэж шуугиж эхэлсэн дээ /инээв/.
-Хөлбөмбөгчин хүн бүрт алтан агшин гэж байдаг. Тухайн алтан агшин тамирчныг хурцалж өгдөг юм шиг санагддаг. Та өөрийнхөө алтан агшнаас хуваалцахгүй юу?
-Мэргэжлийн анхны гэрээгээ байгуулчихаад “Можи Мирим”-д байхдаа талбайн төвөөс тоглолт эхэлмэгц хаалганд гоол оруулсан мөч миний алтан агшин. Хэрвээ би буруу санаагүй бол 1993 оны дөрөвдүгээр сарын 18-нд болсон тоглолт шиг санагдаж байна. Маргааш нь миний нэр бүх хэвлэлээр цацагдаж, алдарт Пеле хүртэл ийм гоол оруулж байгаагүй гэх зэргээр яригдаж эхэлсэн. Тэгэхэд би 20 настай залуу байлаа. Дөнгөж 20 настай залууг Пелетэй харьцуулж байсан гэж бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг шүү.
-Тамирчин хүнийг ялахад хүн бүр л баяр хүргэдэг. Харин ялагдахад тамирчин буруутан болдог. Францын ДАШТ-ий ялагдал Бразилчуудын хувьд хар өдөр болж үлдсэн байдаг?
-Амжилтад багийн эв нэгдэл, дасгалжуулагчийн ур чадвар зайлшгүй шаардлагатай гэж бид ярьсаар ирсэн. Үүнээс үзвэл 1998 оны ДАШТ-д Бразилийн шигшээ багийн тамирчид үнэхээр нэгдэж чадсан шүү. Ний нуугүй хэлэхэд аваргын төлөө тоглолтод талбай дээр тоглосон бүх бразил тамирчид бразил хөлбөмбөгөө тоглож чадаагүй. Товчоор хэлбэл, хүссэнээрээ тоглож чадаагүй л дээ. ДАШТ-ий цомыг алдчихаад үнэхээр нутагтаа ирмээргүй санагдаж байсан үе бий. Аргагүй Ерөнхийлөгч тушаасан болохоор л манай шигшээ багийнхан буцаж ирсэн. Бразилийн шигшээ багийн тамирчид ДАШТ-ий мөнгөн медаль хүртжээ гэхээр сонин сонсогдож байгаа биз дээ. Бусад улс оронд ДАШТ-ий дэд байр том амжилт байж болно. Бразилд бол тийм биш. Тэд ялалтыг л үнэлдэг юм.
-Багагүй хугацааны дараа эх орныхоо хөлбөмбөгийн ертөнцөд эргэж ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?-Энэ мөчийг үгээр илэрхийлэх аргагүй юм. Үнэхээр сайхан байна. Хөлбөмбөг сонирхогч хүн бүр миний хөлбөмбөгийн ертөнц дэх амьдралыг дууссан мэтээр ярьж байлаа. Өнгөрсөн бүх хугацаанд нэг ч өдөр гэртээ, тодруулбал, эх орондоо тайван суух зав олдсонгүй. Дандаа л гадаадад ажиллаж, зочид буудлаар хоноглодог байлаа. Одоо байдал эсрэгээрээ эргэж байх шиг. Гэхдээ энэ нь надад эерэгээр нөлөөлж байна. Би “Сан Паулу” багт анх ирэхэд гэртээ ирсэн юм шиг санагдаж байсан. Миний тоглож байсан клубээс “Сан Паулу” шиг зохион байгуулалттай клуб байгаагүй. Бразилчууд намайг найрсаг угтаж авлаа. Би тэдэнд баярлалаа гэж хэлэх нь зөв байх.
-Та ахмад тамирчдын тоонд орно. Бэлтгэлээ хэр базааж байгаа вэ. Бүх бэлтгэлдээ оролцож байна уу?
-Миний нас нэлээд явлаа. Гэхдээ би хөлбөмбөгт хайртай. Хөлбөмбөг намайг хүмүүст таниулж, хүн болох замыг нээж өгсөн. Тэгэхээр миний ахмад тамирчин байх үгүй нь үүнтэй огт холбоогүй. Харин хөлбөмбөгийн ертөнц дэх бүх зүйл томоохон шалгуур байдаг. Тэгээд ч хүмүүс намайг өөрөөр харж байна. Ривалдо ногоон талбай дээр 90 минут тэсч чадах уу, үгүй юу гэдгийг харах гэж ирдэг хүмүүс байдаг гэж сонссон. Энэ яриа намайг эмзэглүүлээгүй л дээ. Би үүнээс бүр ч илүү эрч хүчийг олж авсан. Бүх тамирчин л ядардаг шүү дээ. Энэ бол хэвийн зүйл. Зарим нэг тоглолтод намайг 65, 70 дахь минутад сэлгэх тохиолдол байдаг. Энэ бол намайг ядарсанд сэлгээд байгаа юм биш. Тактикийн сэлгээ байж болно биз дээ. Өнөөдрийн байдлаар би өглөө, өдөр, оройн бүх бэлтгэлдээ хамрагдаж байгаа. Учир нь би оргил үеийнхээ тоглолтыг гаргамаар байна. Нуулгүй хэлэхэд дасгалжуулагч намайг ногоон талбайд тоглуулаад байвал 120 минут тоглоход ч бэлэн байна.
-Таныг эргэж ирэхэд зарим хүмүүс таагүй хүлээж авсан. Энэ Танд яаж нөлөөлсөн бэ?
-Надад тэр таагүй мэдрэмж мэдэгдээгүй. Харин ч эсрэгээрээ сайхан хүлээж авсан гэж бодож байгаа шүү. Нэг тоглолт дуусаад амралтын өрөө рүү явж байхад миний өмсгөлийг авах хүсэлтэй олон хүмүүс байдаг. Тэгэхээр таагүй хүлээж авсан гэж бодохгүй байгаа. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид намайг 2002 оны ДАШТ дээр хамгийн сайн тоглосон хөмлбөмбөгч гэж ярьсныг Та ч сонссон л байх. Тэгж ярьсан хүмүүсийн үг надад үнэхээр их урам хайрласан. Саяхан болсон лигийн тоглолт дээр “Таныг сайн хамгаалж чадвал манай баг хожно гэж дасгалжуулагч маань хэлсэн. Ширүүн тоглолт гаргавал уучлаарай. Та бол үнэхээр домог болсон аугаа тамирчин шүү” гэж хэлсэн жаалд “Зүгээр л өөрийнхөө хийх ёстойг хий” гэсэн. Тэгэхээр бразилийн залуу хөлбөмбөгчид намайг хүндэлж байгаа биз дээ.
-Таныг олон хүмүүс нууцлагдмал хүн гэж ярьж байхыг сонссон юм байна. Та үнэхээр олны өмнө ил гарах дургүй хүн үү?
-Би хар багаасаа л ичимхий хүүхэд байсан. Энэ зан маань одоо ч намайг дагаж явдаг. Тийм болохоор олны өмнө нэг их олон гарах сонирхол байдаггүй. Гэхдээ ор тас алга болчихож болохгүй биз дээ /инээв/. Өдөр бүр биш юмаа гэхэд сардаа нэг удаа олны өмнө гарах нь бидний үүрэг. Би өнөөдрийг хүртэл амьдралдаа тоотой хэдхэн хэвлэлийн бага хурал хийж үзсэн хүн. Ичимхий хүн гэхэд тун ч давгүй хурал болсон шүү /инээв/. Сонин сэтгүүлээс илүү зурагтаар ярилцлага өгөх нь хэцүү санагддаг. Бразилд ирээд “нууц ноёнтон” хэвээрээ л байгаа шүү дээ.
-Анх хөлбөмбөгийн ертөнцөд орж ирэхдээ өнөөдрийн хэмжээний тоглогч болно гэж бодож байв уу?
-Өнөөдрийн хэмжээний Ривалдог ёстой төсөөлөөгүй юм байна. Анх “Санта Круз”-д тоглож эхлэхэд миний мөрөөдөл мэргэжлийн гэрээ байгуулах байлаа. Энэ мөрөөдлийг минь таасан юм шиг “Можи Мирим” баг мэргэжлийн гэрээ байгуулах санал тавьсан. Мэдээж би тэр дор нь зөвшөөрсөн. Үүнээс хойш л дэлхийн шилдэг багууд намайг сонирхож эхэлсэн. Испанийн “Депортиво Ла-Корунья”-д очоод удаагүй байхдаа Испанийн “Ла-лиг”-ийн шилдэг гадаад тоглогчийн нэгээр тодорсон. Миний өмнө шигшээ багийн довтлогч Роналдо л бичигддэг байлаа. 1997 онд Роналдо “Барса”-гаас явж оронд нь намайг авсан. “Барса”-д жинхэнэ сонгодог хөлбөмбөгийн утгыг мэдэрсэн гэхэд болно. Тэд ч намайг шахдаг байлаа. Би ч ажлаа сайн хийдэг байсан. Намайг “Барса”-д байхад хүмүүс үргэлж л Роналдотой харьцуулдаг байсан юм. Роналдо явахынхаа өмнөх улиралд 34 гоол оруулсан. Тэгэхэд би дөнгөж 21 гоолтой улирлыг дуусгаж байх жишээтэй. Бид хоёрыг харьцуулсан энэ байдлаас залхаад би нэг удаа “Роналдо бол довтлогч хүн, харин би хагас хамгаалагч шүү дээ” гэж хэлсэн. Тэгж хэлэхэд хүмүүс “Ривалдо чинь үнэхээр хагас хамгаалалтын байрлалд тоглодог шүү дээ” гэж шуугиж эхэлсэн дээ /инээв/.
-Хөлбөмбөгчин хүн бүрт алтан агшин гэж байдаг. Тухайн алтан агшин тамирчныг хурцалж өгдөг юм шиг санагддаг. Та өөрийнхөө алтан агшнаас хуваалцахгүй юу?
-Мэргэжлийн анхны гэрээгээ байгуулчихаад “Можи Мирим”-д байхдаа талбайн төвөөс тоглолт эхэлмэгц хаалганд гоол оруулсан мөч миний алтан агшин. Хэрвээ би буруу санаагүй бол 1993 оны дөрөвдүгээр сарын 18-нд болсон тоглолт шиг санагдаж байна. Маргааш нь миний нэр бүх хэвлэлээр цацагдаж, алдарт Пеле хүртэл ийм гоол оруулж байгаагүй гэх зэргээр яригдаж эхэлсэн. Тэгэхэд би 20 настай залуу байлаа. Дөнгөж 20 настай залууг Пелетэй харьцуулж байсан гэж бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг шүү.
-Тамирчин хүнийг ялахад хүн бүр л баяр хүргэдэг. Харин ялагдахад тамирчин буруутан болдог. Францын ДАШТ-ий ялагдал Бразилчуудын хувьд хар өдөр болж үлдсэн байдаг?
-Амжилтад багийн эв нэгдэл, дасгалжуулагчийн ур чадвар зайлшгүй шаардлагатай гэж бид ярьсаар ирсэн. Үүнээс үзвэл 1998 оны ДАШТ-д Бразилийн шигшээ багийн тамирчид үнэхээр нэгдэж чадсан шүү. Ний нуугүй хэлэхэд аваргын төлөө тоглолтод талбай дээр тоглосон бүх бразил тамирчид бразил хөлбөмбөгөө тоглож чадаагүй. Товчоор хэлбэл, хүссэнээрээ тоглож чадаагүй л дээ. ДАШТ-ий цомыг алдчихаад үнэхээр нутагтаа ирмээргүй санагдаж байсан үе бий. Аргагүй Ерөнхийлөгч тушаасан болохоор л манай шигшээ багийнхан буцаж ирсэн. Бразилийн шигшээ багийн тамирчид ДАШТ-ий мөнгөн медаль хүртжээ гэхээр сонин сонсогдож байгаа биз дээ. Бусад улс оронд ДАШТ-ий дэд байр том амжилт байж болно. Бразилд бол тийм биш. Тэд ялалтыг л үнэлдэг юм.
Т.ЗҮРХ
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)