Иран газрын тосны экспортоо зогсооно

Цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар Иран, Барууны эдийн засаг хоорондын маргаан хурцадмал байдалтай болоод байгаа энэ үед Тегераны зүгээс зарим орнуудад хийх газрын тосны экспортоо зогсоохоор болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Ираны Газрын Тосны Хэрэг Эрхлэх Сайд Ростам Касеми улсын зүгээс газрын тосоор хараат хэд хэдэн улсын импротын асуудалд цэг тавихаар болсон тухайгаа харицлагатайгаар мэдэгдсэн хэдий ч, хязгаарлалт хийх болсон улс орнуудад ямар ямар улс багтсаныг хэлээгүй байна.
 Тус анхааруулгыг Иран улсаас газрын тос олборлох явдлыг ирэх долдугаар сарын нэгнээс эхэлж, цэглэх болсон тухай Европын Холбооноос мэдэгдсэн даруйд ийнхүү гаргажээ.
АНУ болон Европын холбоо Ираны газрын тосны экспортыг зогсоох зорилготой авсан арга хэмжээнийх нь эсрэг Иран улсын зүгээс ч мөн хариу арга хэмжээ авахаар шийдсэн бололтой.

О.Удвал

www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)