“Майкл Жексон намайг суллах байсан”

Попын хаан Майкл Жексоны эмч Конрад Мюррей алдарт дуучин өөрийг нь шоронгоос суллах байсан гэж мэдэгджээ. “Ассошейтэд Пресс” агентлагт К.Мюррейн өмгөөлөгч “Түүний үйлчлүүлэгчийн хүүхдүүдийг бодоод Майкл Жексон эмчийгээ шоронд хорихоос татгалзах байсан.
Попын хаан Майкл Жексоны эмч Конрад Мюррей алдарт дуучин өөрийг нь шоронгоос суллах байсан гэж мэдэгджээ. “Ассошейтэд Пресс” агентлагт К.Мюррейн өмгөөлөгч “Түүний үйлчлүүлэгчийн хүүхдүүдийг бодоод Майкл Жексон эмчийгээ шоронд хорихоос татгалзах байсан. Учир нь тэр хүүхдэд маш их хайртай хүн байсан” гэж хэлжээ. Өдгөө 58 настай К.Мюррей нь долоон хүүхдийн эцэг аж. Тэр бээр одоог хүртэл өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаагаас гадна тун хүнд нөхцөлд хоригдож буйгаа өөрийн өмгөөлөгчдөө дуулгажээ.
Попын хаан 2009 оны зургадугаар сарын 25-нд Лос Анжелест нас барсан бөгөөд эл хэргийн эцсийн шатны шүүх хурал өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын сүүлээр болж Конрад Мюррей санаандгүйгээр хүний амь хөнөөсөн хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан юм.

Шинжээчид К.Мюррейг дуучинд пропофол хэмээх өвчин намдаагч эмийг бусад энэ төрлийн эмийн хамт өгснийг тогтоосон. Харин Мюррей дуучны хүсэлтээр тэдгээр эмийг өгсөн гэж мэдэгджээ.

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)