Иран дахь Монголын нийслэл Султания хот

Мөнх хаан их сууринд суусныхаа дараа буюу 1252 онд төрсөн дүү Хүлэгт зарлиг буулган Ираны нутагт одож, Сири, Армен, Энэтхэгийг эзлэх, ассасинчууд буюу “Уулын өвгөд” хэмээх исламын шашны нууц байгууллагыг устгах үүрэг өгчээ. Хүлэг 1253 оны эцсээр монгол нутгаа орхин Дундад Азийг дайрч, цэргийн хүчээ зузаалан, аян дайны бэлтгэлийг шаргуу явуулсны эцэст 1256 оны эхээр Амударьяа мөрнийг гатлан Ираны нутагт нэвтрэн оржээ. Хүлэг хаан цэргийн хүчээр дагуулахаас илүүтэйгээр нутгийн ноёд язгууртнуудыг өөрийн талд аргадан татах бодлого баримталсан нь амжилт олсон юм. Чингэж 1258 онд Багдадын халифт улсыг мөхөөснөөр Иран, Ирак, Азербайджан, Армен, Гүрж, Туркменистан, Туркийн нутаг бараг бүхлээрээ, Афганистаны баруун хагас, Пакистаны баруун өмнөд хэсгийг багтаасан монголчуудын хаант улсыг үндэслэн байгуулжээ. Энэ улсыг Ил хаан захирч байсны дээр “Хүлэгийн улс” гэсэн нэрээр түүх сударт тэмдэглэсэн байдаг. Ил хаант улс Марага, Тебриз, Султание хотод улирлын чанартай нийслэл, орд харш, сүм дуган зэрэг цөөнгүй уран барилга байгууламж барьжээ. Тэдгээрээс Ил хаадын зарлигаар бариулсан Султания хот одоогийн Ираны нэгэн чимэг болон үлджээ. Ираны Занжан мужид буюу Тегеранаас баруун хойд зүгт 240 километр алслагдсан энэхүү хотын нэр нь “Эзэнт гүрний” гэсэн утгатай аж. Аргун хааны зарлигаар байгуулсан энэ хот 1305 онд буюу Өлзийт хааны үед ашиглалтад оржээ. Өлзийт хаан Султания хотыг Ойрх Дорнодын “сувд” болгохыг хүсч байв. Тиймээс тухайн үеийнхээ алдартай хотын архитектурын гайхамшгаас Султанияд цогцлоож эхлэв. Энэ тухай Рашид ад Диний “Судрын чуулган” шаштирт “Өлзийт хаан сууринд суусан анхны өдрөөсөө өвөг Аргуны байгуулсан хотыг цэцэглэн хөгжүүлэв. Султания хот Персид байхгүй гоё усан оргилуурууд, цэцэрлэгт хүрээлэнтэй сайхан нийслэл боллоо” гэсэн байдаг. Өлзийт хааны үед Иранд суурьшсан монголчууд нүүдлийн хэв шинжээ орхиогүй байсан учраас Султания хотыг зуны нийслэл хэмээх нь бий. Хэдийгээр нүүдлийн шинж чанартай ч Султания хотод Ил хааны зарлигаар мянга гаруй барилга байшин бариулжээ. Мөн торгоны их замын нэгэн өртөө болж тэмээн жин тоссон худалдаачдын гол суурин Султанияд олноор байв. Ил хаан Өлзийт нийслэл хотуудаасаа Султанияд амьдрах дуртай байсан учраас бунхнаа бариулсан гэдэг. Өлзийт хааны бунханг 1302-1312 онд барьсан байна. Султания нь дэлхийн хамгийн анхны давхар бөмбөгөр дээвэртэй барилга гэж тооцогддог бөгөөд Исламын ертөнцийнхөн Христийн шашны уран барилгын хэв маяг болсон Брунеллешигийн куполатай дүйцүүлдэг. Мөн Ираны уран барилгын өөр дурсгалууд болох Таж Махал, Хожа Ахмед Ясавигийн бунхантай эн зэрэгцэхүйц бүтээл гэж үздэг байна. Султания хотын хэрэм, барилга байгууламжийн гадаад тал он цагийн эрхээр эвдэрч сүйдсэн ч дотоод засал чимэглэл, ханын зураг, шигтгэмэл урлалууд бидний үед өвлөгдөн иржээ. Барууны түүхчид “Султания бол Таж Махалын урьдчилсан загвар” гэдэг аж. Иран дахь Монголын нийслэл энэ гайхалтай хотын туурийг 2005 оны долоодугаар сард ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэсэн байна.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.2.118)

    2017-10-13

    НАДАД БАС ЭРГЭЛЗЭЭТЭЙ САНАГДААД байна ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТмөнКипшах гхт аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэхэхМГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯН(манай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ) гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.Би хэдэн жилийн өмнө БОРЖИГОН овогтой болсон үнэндээ өндөр өвөөгөө ч мэдэхгүй хүнд хэлэхээс ч САНАА ЗОВДГИЙМ..

  • (43.228.128.195)

    2017-10-09

    очиж үзэхсэн