Олон тахиа үхсэн гэсэн мэдээлэл ОБЕГ-т иржээ

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу 61-ийн гарманд байрлах шувууны аж ахуйн шувуучин халуурч, тус аж ахуйн олон тахиа үхсэн гэх мэдээлэл ОБЕГ-т өчигдөр иржээ.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу 61-ийн гарманд байрлах шувууны аж ахуйн шувуучин халуурч, тус аж ахуйн олон тахиа үхсэн гэх мэдээлэл ОБЕГ-т өчигдөр иржээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдлийн эмч, мэргэжилтнүүд,  нийслэлийн Мал эмнэлгийн газрын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй баг очиж ажилласан байна.
Халуурсан гэх, тус аж ахуйн шувуучин , түүнтэй ойрын хавьтал бүхий гурван хүнд эрүүл мэндийн үзлэг хийхэд биеийн байдал хэвийн шувууны томуу өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Урьдчилсан байдлаар тухайн шувууны аж ахуйн тахианаас ньюкаслийн өвчний түргэвчилсэн тестийн шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу хэвийн гарчээ. Иймд тус байранд байгаа 16 тахианаас цус, залгиур мөгөөрсөн хоолойноос нь дээж авч нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлсэн бөгөөд шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна.
    Э. Саран
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)