ЕХ уулзалт: Англи, Чех улс санал нэгдсэнгүй
- 2012-01-31
- Дэлхий
- 0
Европын Холбооны 27 гишүүн орны 25 нь төсвийг төвлөрүүлэх зорилготой татварын бодлогын журмыг батлах асуудлаар санал нэгджээ.

Английн Ерөнхий Сайд Дэвид Камероны хувьд санал нэгдэхгүй болсон шалтгаанаа Англи улсын эрх ашгийг ихэд хөндсөн акт бичиг болж байна хэмээсэн бол Европын холбооны гишүүн оронд харьяалагддаггүй ч, Чех улсын хувьд үндсэн хуулинд оруулсан заалттай нь зөрчилдөж байгааа учир санал зөрөлдөхөд хүрсэн хэмээжээ.
Европын бүсийн орнуудын хамгийн том зээлдэгч гэгддэг, хүчирхэг эдийн засагтай Герман улс төсвийн журмыг батлуулахад өндөр ач холбогдолтой оролцсон бөгөөд улс орнууд тус гэрээг үзэглэж, нэгдсэнээр Европын Шударга Шүүхэд улс орнуудын биелэлтийг хянах, зөрчсөн тохиолдолд зохих торгууль, шийтгэлийг оноох эрхийг олгож байгаа юм. Түүнчлэн, Европын Комиссын гүйцэтгэх үүргийг өндөржүүлээд зогсохгүй, улс орнуудын үндэсний хэмжээнд зарцуулж буй төсвийг нарийвчлан шалгах эрхийг мөн олгож байгаа аж.
Улс орнуудын томоохон төлөөллүүдийн нэг дор нэгтгэн чуулсан Европын Холбооны тус чуулга уулзалтаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсвийн хатуу чанд бодлогыг баримтлах асуудлыг хэлэлцээд зогсохгүй, Евро бүсийн орнуудад нүүрлээд байгаа ажилгүйдлийн хэмжээг бууруулах асуудлыг голчлон хэлэлцжээ.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)