Перуд хүчтэй газар хөдөлж, 100 гаруй хүн бэртэв
- 2012-01-31
- Дэлхий
- 0
Даваа гарагийн өглөө Далайн эргийн улс Перуд хүчтэй газар хөдөлж, 100
гаруй хүн хүндээр бэртэж гэмтсэн тухай тус улсын Иргэний хамгаалалтын
албанаас мэдээллээ.

6,3 баллын хүчтэй газар хөдлөлт нутгийн зүүн өмнөд хэсэгт орших нийслэл Икагийн ойролцоохи 15 км-т болж, газрын гадаргаас доош 39,2 км гүнд чичирхийлсэн байна. Иргэний хамгаалалтын албаны хүмүүсийн хэлж байгаагаар, 119 хүн хүндээр бэртсэн бөгөөд 40 өрх газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэж, хохирол амсчээ.Одоогоор нийслэл Икад гэрэл цахилгаан тасраад байна.
Цагдаагийнхан гамшгийн голомт дээр учирсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Өнгөрөгч аравдугаар сард мөн тус бүс нутагт 6,9 баллын хүчтэй газар хөдлөлт болж, олон барилга байгууламж сүйдэн, хүмүүс орон гэргүй болж байсан билээ.
Мөн, 2007 онд 8 баллын хүчтэй газар хөдлөлт Перугийн баруун өмнөд хэсэгт болж, 500 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн бэртэж гэмтэж байсан юм.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
peru (202.179.16.197)
ayultai huduldug gazar bna daa