Онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулав

 

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш Төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг ЦУОШГ-аас анхааруулсан.

Тэгвэл одоогийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд цас орж үзэгдэх орчин хязгаарлагдмал, автозамын гадаргууд халтиргаа гулгаа үүсээд  байгаа талаар АТҮТ-өөс мэдээллээ.

Иймд иргэд, жолооч нар онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, хэрэв зайлшгүй зорчих тохиолдолд техникийн бүрэн аюулгүй байдлыг бүрэн хангаж замын нөхцөлд тохирох хурдыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж явахыг зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)