Бусдыг айлган сүрдүүлж, дээрэмдэж зугтсан этгээдийг саатуулан шалгаж байна

Цагдаагийн байгууллагад  “Манай эхнэр гар утсаа дээрэмдүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл аравдугаар сарын 1- оройн 20:00 цагт бүртгэгдсэний дагуу шалгажээ.

Шалгалтаар 34 настай эмэгтэй А-г гэртээ харихаар явж байхад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 35 орчим насны эрэгтэй айлган сүрдүүлж, биед нь халдан гар утсыг нь дээрэмдэж зугтаасан байна.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн бүрэлдэхүүний алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэй этгээд М-ийг  олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд шөнө оройн цагаар болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар дээрэмдэх төрлийн 457 удаагийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)