Ромни Флоридад ялалт байгуулав
- 2012-02-01
- Дэлхий
- 0
Массачуссетс мужийн захирагч асан Митт Ромни АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвших эрхмийг сонгох Флорида мужийн анхан шатны сонгуульд ялалт байгууллаа. Санал тоололтын ажиллагаа өчигдөр орой болсон бөгөөд түүнийг ялалт байгуулсныг хүндэтгэлтэйгээр зарласан байна.

Шилдэг улс төрч Ромни нийт саналын 56 хувийг авсан бөгөөд консерватив намын хүчтэй өрсөлдөгч,Төлөөлөгчдийн танхимын тэргүүн асан Ньют Гинрич 31 хувийн саналыг авч удаалжээ. Харин Консерватив намын гишүүд, Сенатч асан Рик Санторум 13 хувийн санал, Конгрессийн гишүүн асан Рон Паул 7 хувийн саналыг тус тус авсан байна.
Сонгуулийн компанит ажлынхаа үеэр, Ромни засгийн газрын харьяалалтай томоохон компани Фредди Макын сангаас мөнгө идсэн гэх Гинричийн эсрэг сөрөг суртал ухуулгыг амжилттай хийсэн нь ялалт байгуулахад нь нөлөөлжээ. Тэрээр өмнө нь Өмнөд Каролинагийн сонгуульд Гинричид ялагдаж байсан юм.
О.Удвал

Сэтгэгдэл (0)