“Цус алдах чинь хамаагүй, эмч нар зөвлөгөөнтэй байна”
- 2012-02-01
- Эрүүл мэнд
- 0
Утааны гамшгаас болж, тээж явсан үрийнх нь зүрх зогсон, улмаар ургаа
хөндүүлэхээр /аборт хийх/ эмнэлэгт ирээд байхдаа тусламж авч чадалгүй их
хэмжээний цус алдан үхэх дөхсөн нэгэн эмэгтэй манай редакцид өчигдөр
өглөө хандсан юм.
Утааны гамшгаас болж, тээж явсан үрийнх нь зүрх зогсон, улмаар ургаа хөндүүлэхээр /аборт хийх/ эмнэлэгт ирээд байхдаа тусламж авч чадалгүй их хэмжээний цус алдан үхэх дөхсөн нэгэн эмэгтэй манай редакцид өчигдөр өглөө хандсан юм. Түүнийг гурван сартай жирэмсэн байхад тээж явсан үрийнх нь “зүрх зогссон байна, авахуулах шаардлагатай” гэсэн мэдээг эмч нар дуулгажээ. Үүний дагуу тэрбээр өнгөрсөн бямба гаригт харьяаллынхаа дагуу Баянзүрх дүүргийн амаржих газар буюу III төрөхөд үзүүлэхэд “мягмар гаригийн 08.20 цагт ирээрэй” хэмээн буцаасан байна. Үүний дагуу тэрбээр хэлсэн хугацаанд нь эмнэлэгт ирсэн ч хүлээн авахын сувилагч “Эмч нар бүгдээрээ зөвлөгөөнд орсон. 10.00 цаг хүртэл хүлээ” гээд халгаагаагүй байна. Ийнхүү бид эмнэлэг дээр болж байгаа үйл явдлыг сурвалжлахаар 09.00 цагийн үед тус эмнэлгийг зорьсон юм. Үүдээр оруут сандал дээр суусан, холхисон хүмүүс дүүрэн байх аж. Тэдний зарим нь эхнэрийгээ, эгчийгээ, охиноо төрөхийг хүлээж суугаа эсвэл өвдөөд ирсэн хэн нэгний ар гэрийнхэн аж. Энэ өдөр 08.20 цагт үзүүлэх ёстой хэд хэдэн жирэмсэн эх ирсэн байв. Тэд бүгдээрээ л цагтаа иржээ. Өөрөөр хэлбэл, эмчийнхээ хэлсэн 08.20-д бэлэн байсан хэрэг. Гэтэл хэлсэн цагаас нь бүтэн цаг гаруйн хугацаа өнгөрсөн байхад тус эмнэлэг гаднаас ирсэн нэг ч хүнд үйлчилгээ үзүүлээгүй хэвээр байсан юм. Учир нь өнөөх л “эмч нар зөвлөгөөнд орсон.Тартал нь хүлээ” гэсэн үгээр ам тагласаар өдийг хүрчихэж. Харин бидэнд хандсан эмэгтэй удаа ч үгүй нөхрөөрөө түшүүлсээр гарч ирсэн юм. Ашгүй, эмч нар түүнд үйлчилгээ үзүүлээд гаргаж байгаа нь энэ аж. Сонины газраас ирснээ дуулгахад түүний нөхөр их л бухимдангуй болсон явдлыг ярьсан юм. Тэрбээр “би байгаагүй бол эхнэр маань яах байсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна” гэсээр ийнхүү ярьсан юм.

-Өглөө утсаар ярихад эмч нар хүлээж авахгүй байна гэж байсан. Харин Та бүхэнд яаж үйлчилгээ үзүүлэв?
-Эмчийн хэлсний дагуу бид хоёр 08.00 цаг дөнгөж өнгөрөөгөөд ирсэн. Гэтэл сувилагч “бүх эмч зөвлөгөөнд орсон. 10.00 цаг хүртэл хүлээхээс өөр аргагүй” гэсэн. Эхнэр маань шөнөжингөө өвдөж хоносон болохоор эмч нарыг гарч иртэл хүлээнэ гэдэг хэцүү санагдаж байсан. Гэтэл удаа ч үгүй доошоо юм гараад байна гэсэн. Шөнөжин өвдчихсөн хүн цус алдахаар юу ч болж болно шүү дээ. Эхнэр маань цус алдаад байна яах вэ гэхэд “одоо яая гэх вэ, эмч нарыг гарч иртэл хүлээ” гээд хөдлөөгүй. Манай хүн өөрийнхөө оршин суудаг харьяаллын дагуу ирж байгаа нь энэ шүү дээ. Гэтэл хүлээж авч байгаа эмнэлэг нь ийм л байдалтай байна. Харьяаллын бус хүн байсан бол энэ эмч нар харж байгаад үхүүлэхдээ тоохгүй л хүмүүс бололтой. Цаг явах тусам эхнэрийн маань царай нь цонхийгоод хэцүү болж эхэлсэн. Эмнэлэгт ирчихээд тусламж авч чадахгүй байгаадаа үнэхээр их бухимдсан. Би ч тэсэхээ байгаад сувилагч уруу уурлатал, “за хүнээ оруул” гээд дуртай, дургүй хагалгааны өрөө рүү оруулсан. Ингэж л уурлах учирлахын завсарт юм болж байж эхнэрээ арай дээр болгож аваад байж байна.
-Та бүхнийг хэн гэдэг эмч хүлээж авсан бэ. Одоо ч гэсэн ирсэн хүмүүст үйлчилгээ үзүү- лэхгүй байгаа юм шиг байна?
-Г.Цэрмаа гэдэг эмч байсан. Би л энүүгээр уурлаж, бухимдаж байж эхнэрээ үзүүлсэн хэрэг. Бусад хүмүүсийг эмч нар зөвлөгөөнөөс гарч иртэл хүлээ гээд суулгаж байгаа нь энэ. Энэ эмч нар угаасаа цус нөжтэйгээ хутгалдаад ирээгүй л бол тоодоггүй юм биш үү. Жаахан л цаг алдсан бол энэ хүн яаж ч мэдэх байлаа. Үнэхээр хэрэг алга. Бид залуу хүмүүс, дахин хүүхэдтэй болвол энэ эмнэлэгт л ирж таарна.
Тэр үед яана даа гээд л эхнэр маань халаглаад байна. Аргагүй шүү дээ. Цус алдаад сууж чадахгүй байхад нь тоохгүй байгаа хүмүүст хэн итгэх юм. Эмч нар дээр хүмүүс аврал эрж ирдэг болохоос ааш аягт тааруулна гэж байхгүй биз дээ.
-Тэгэхээр өглөөнөөс хойш танай эхнэрээс өөр хүнд үйлчлээгүй гэсэн үг үү?
-Тиймээ. Өглөө бид хоёртой хамт ирсэн хүмүүс бүгд л эмч нарын зөвлөгөөн тарахыг хүлээгээд өвдөх нь өвдөөд л сууж байна. Ийм юм гэж байж болох уу. Хэдий эмч нар зөвлөгөөнтэй байсан ч жижүүр гэж нэг хүн үлдээд өвчтөнүүддээ эмчилгээ үйлчилгээ үзүүлж байх ёстой биз дээ. Гэтэл энд тийм юм алга. Сувилагч нь юм уу нэг хүн гарч ирээд ирсэн хүн бүрт “эмч нар дотоод ажилтай 10.00 цагаас үзэж эхэлнэ” гэдэг ганц үгээ хэлээд л сууж байна.
-Уучлаарай яагаад хүүхдээ авахуулахаар болчихсон юм бэ?
-Эхнэр маань жирэмсэн болоод гурван сар гаруйн хугацаа өнгөрч байсан юм. Бид хяналтдаа ороод, шинжилгээгээ өгөөд явж байлаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт үзүүлтэл “хүүхдийн зүрх зогссон байна, авахуулах шаардлагатай” гэсэн.
Бид ч итгэж ядаад дахин нэг эмнэлэгт үзүүлсэн мөн л адил хариу өгсөн. Эмч нар хэлэхдээ “Утаанаас болж, ураг агааргүйдэн зүрх нь зогссон. Ер нь иймэрхүү үзэгдэл сүүлийн үед их гарч байгаа. Жирэмсэн гурван эх тутмын нэг нь ийм байдалд орж байгаа” гэсэн. Ингээд л хүүхдээ авахуулахаар болсон хэмээв. Биднийг ийн ярилцах зүур хяналтад орох, эмчдээ үзүүлэх гэсэн хүмүүс эмнэлгийн үүдээр битүү болсон байлаа. Нэгэн жирэмсэн эх гутлаа тайлан, дотогш орох гэтэл сувилагч нөгөө л үгээ хэлэн буцааж байна. Ингээд сувилагч бүсгүйгээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Эмч нарын зөвлөгөөн хэзээ тарах вэ?
-Удахгүй байх. 10.00 цагт тарах ёстой
-Энэ зөвлөгөөн долоо хоногт хэдэн удаа болдог юм бэ. Эмч нарыг гарч иртэл хүмүүст үйлчлэх боломжгүй юм уу?
-Нэг л удаа болдог. Одоо удахгүй эмч нар гараад ирнэ. Тэгээд эмчилгээ, үйлчилгээг үзүүлж эхэлнэ.
-Зөвлөгөөнтэй байсан юм бол хүмүүсийг яагаад өглөө эрт ир гэж хэлсэн юм бол. Энэ хүмүүс бүгдээрээ 08.00 өнгөрөөгөөд ирсэн гэж байна?
-Тэрийг би сайн мэдэхгүй гэв.
Утаанбаатарын агаарт амьдарснаараа тээж явсан үрээ амьгүй болсныг дуулан авахуулахаар эмнэлэгт ирсэн ч өөрөө эндэхээс наагуур юм болсон нэгэн эмэгтэйн түүх ийм. Гэтэл үүний цаана хэчнээн эх, нярай хоёр эмч нарын хайнга үйлдлээс болж, эндэж байгааг таахад бэрх. Дөнгөж төрсөн хүүхдэд буруу эмчилгээ хийснээс нярай эндсэн, амралтын учраас нарийн мэргэжлийн байгаагүй, инкубаторт байсан нярайн амьсгалах гуурсыг зажилж байсан бохиороо бөглөснөөс зүрх нь зогссон гэх мэт шалтгаанаар хорвоод мэндэлсэн бяцхан үрсийн амьсгалыг тасалж байсан явдал хэдийг л бол хэдийг энд дурдаж болно. Тэр бүү хэл, эл байдлаасаа болж, хууль шүүхийн хаалга татсан “цагаан халаадтан” ч бий. Цаашлаад эмч нар “гар хараад хөдөлдөггүй, тогтсон жишгийнх нь дагуу хэдэн төгрөг атгуулахгүй бол тийм ч амар хоёр яс сална гэж байхгүй” гэх яриа олны дунд өдгөө домог мэт яригдах болсон нь нууц биш.

М.ӨНӨРЖАРГАЛ
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (12)
(122.201.18.140)
Sayhan neg naiz maani zuurdaar ongorson gen Astmatai baisan yum Turgen duudaad 3tsag huleegeed ireegui gesen tegeed ooroo dongoj emnelegt ochood ongorsn gesen Arai denduu yumaa
(27.123.214.100)
Ene sergegdel bichsen uuruu emch bololtoi ene eej agaar agaar l geh yum genuu huvtsasaa tohiruul genuu Eniigee medehgui bsan boloh ni uu bitgii tegj bai Jiremsen eh hyanaltand ordog yum bgaa biz dee tegehdee uuriiguu uvchtei uguig meddeg yum bgaa biz dee Yamarch uragt nuluuleh shalgaantai uvchingui bj bgaad usultgui bolichihood yunaas bolov geed buun yum bolno biz dee Hural hiihdee tsai uul hudlaa yaridaggui ch geh shig Bi lav undur tulbur tulj turchuhuud emch nart ni gar deer ni mungu uguhgui Bol daraa huuhed ta 2 t asargaa suvilgaag ni hiideggui geed mungu ugch l bsan Ta nar uursduu bdag yumiig bhgui enhiin tsagaan tagtaa shig yum yariad bai
yandaa (49.0.191.153)
yandaa hvmvvs min 2012ond delhii svrhiin gsn ter hudalaa gehde mongol svvreh bha gewel vnen boloh gd bn da mongol chuud min
(124.158.125.85)
та нар эмч нарын дотор юу бодогдож явдгийг мэдэхгүй л дээ 1 нярай эндэхэд эх барьж авсан эмч нь уйлдаг эхийн дэргэд уйлбал эх яах вэ алж хаячаад гараад явлаа гэж боддог өөрсдөө үр хүүхэд өөрийнхөө төлөө ямар алхам хийж байсан бэ эрүүл амьдрая дулаан хувцаслая гэж бодож байсан уу эхчүүдийн тал архичин тамхичин элдэв бусад өвчтэй хавсарсан өвчин ихтэй ирдгийг мэдэх үү эмч нарын хурлаар юу яригддагыг мэдэх үү 7 хоногт болсон хүндрэлүүд одоо байгаа хүнд хүмүүс ямар эмчилгээ хийх зэргийг л ярьдаг болохоос цай уугаад буу халаад сууна л гэж байхгүй тэр тусмаа төрөхийн эмч нар завгүй мэдээж хүүхдээ өөрийгөө боддог ээжүүд олон бий гэхдээ энэ ээж агаар агаар л гэнэ бүгд амьсгалаад яваа шүү дээ юу идэж яаж хувцаслаж байснаас нь буюу өөрөөс нь их зүйл шалтгаалж байгааг ойлгох хэрэгтэй шд
zochin (182.160.8.68)
Turultuus bolj eh huuhed olnooroo uhej bn Bidniig medehgui bolohoor hudlaa onosh heleed l ungurdug Ene ni zarim emnelegiin ajilchdin buruugaas endeh ue4 ih olon bga Humuus dandaa zadlan hiilgeed hel am hiih bish Ene tsAGAAN HALATTANGUUD GEMGUI TSARAILJ BGAD HUN ALAAD BDAG UM BISHUU zASIN JISHEE L DEER BN SHUUDEE
(202.131.246.131)
Tsalin nem gej jagsdag shig Iim zovlong amssan ehchuud Iim bdald oruulj bgaa tur zasagt eruul aj turuh nuhtsuliig mini hangaj ug gej temtseh heregtei
(202.131.246.131)
3 eh tutmiin 1 iinh urag amigui boloh yum u zulbaj bn gedeg ugiig yamar ih sonsoj bn aa Agaariin bohirdol eruul bus hool niigmiin hor shavhruunaas bolj bn geed Minii ch gesen anhnii huuhed usultgui Bolson Emchiin tailbar ni bas l intel Helsen Daraagiin huuhdee olood yamar ih aij bsan geed dahiad tiim muuhai zuil bolchih vii geed jiremsen bolood l hotoos hol agaart bsan odoo turchihuud bas l hotod bj chadahgui agaart huugee blah geed bj bn Getel utaag bagasgana geed uuriin halaasandaa mungu hiigeed suuj bdag humuus Yu bodoj bdag bn aa Getel uchnuun olon ehchuud uree aldaj bie setgeliin bolon Ed materialiin zovlond unaj bgaag hen anhaarch bgaa yum be Agaaraas bolood 3 ehiin 1 in urag Kim bolood bgaa
bagsh (27.123.213.11)
yag unen bi buur argaa baraad surguulia tugsuud anagaahd orj bgaa huuhduuddee ta nar muuhai emch bolov oo teguul hereggui shuu gej heldeg geed bod l doo Gehdee bas avarch bsan udaatai l daa teriin helehgui ungurch bolohguil bh gehdeel ihenh ni iim bgaa shdee
(202.170.82.43)
muusain nowshnuud suuliin ued ih hun alj bnaa ed nariin tsaling nemeed hereggui yugaa huralddiin ed nar hunii aminaas chuhal zuil baihgui elbegee odoo ene utaagaa arilaga tegehgui bol humuus uheed duuslaa gantsaaraa uldeh gee yu ain eronhiilogch guia
(202.179.20.177)
санал нэг байна яг тэгдэг юм байна лээ
yanaa da (182.160.17.222)
utaa uniaraas bas hund surtaltai emchees bolj olon hun hohirch bna da
buk (202.179.2.111)
Muusain hvnd surtaltai ymnuud ajilaa medehgv ymnuudtai ingej hereldej yvsnaas meddegii ni tavisan deershd meddeg hvmvvs zondoo bnaa tsaaguur chn