Хятад Хойд Солонгосыг “будаалав”
- 2012-02-01
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын хэсэг иргэд Хятадын 10000 тонн будаа тээвэрлэсэн 10
гаруй ачааны машин Хойд Солонгосын чиглэн явж байгааг харжээ.

Хойд Солонгосын хилийн ойролцоохи Хятадын хот Тумэний гаалиар олон шуудайтай зүйлс тээсэн ачааны машин гарахыг нүдээрээ харсан хэмээн ард иргэд хэлсэн байна. Нэг ачааны машиных нь жолооч Хойд Солонгос руу будаа тээж яваа хэмээн хэлж үүнийг баталжээ.
Тумэний хилээр нэгдүгээр сарын 12-ноос хойш 10 гаруй будаа тээсэн ачааны машин өдөр бүр гарч байгаа гэнэ. Хятадын хувьд Хойд Солонгостой харилцаа сайтай байдаг ч гэлээ, дөн өвлийн хүйтэнд Хойд Солонгос руу тусламжийн цуваагаа илгээгээд байдаггүй бөгөөд ихэвчлэн хавар намрын улиралд илгээдэг ажээ.
Ажиглагчдын хэлж байгаагаар, Хятад улс тогтсон хугацаанаасаа өмнө ийнхүү их хэмжээний будаагаар Хойдыг хангах болсон нь Хойд Солонгосын шинэ удирдагч Ким Жон Унтай харилцаагаа зузаатгах улс төрийн зорилготой байх хэмээн үзэж байна.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)