Охин төрүүлсэн гээд эхнэрээ хөнөөжээ

Афганистанд нэгэн эр эхнэрээ охин төрүүлсэнд уурсан хөнөөснийг Олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжиллээ.
Афганистанд нэгэн эр эхнэрээ охин төрүүлсэнд уурсан хөнөөснийг Олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжиллээ. Тус улсын хойд зүгийн Кундуз мужийн цагдаа нарын мэдээлснээр уг хэргийг цагдаагийн ажилтан үйлджээ.
Тэрбээр 28 настай эхнэрээ гурав дахь удаагаа охин төрүүлсэнд бухимдан дээрх хэргийг үйлдсэн байна. Хохирогч эмэгтэйг Сторай гэдэг бөгөөд түүний нөхөр зугтсан учир цагдаа нар баривчилж чадаагүй, харин түүний ээжийг баривчилсан гэж мэдэгджээ.
Тэрбээр “Хүү нь гурав дахь хүүхдээ хүү байгаасай гэж туйлын ихээр хүсч байсан” гэж цагдаа нарт мэдүүлсэн байна. Олон улсын хүний эрхийн байгууллагууд тус улсын цагдаа нарыг энэ гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, нуун далдлахыг завдаж байна гэж шүүмжилсэн байна.
Сторайгийн ээж энэ хэргийн талаар хүний эрхийн идэвхтнүүдэд мэдээлжээ. Кундуз мужийн эмэгтэйчүүдийн газрын тэргүүн Надера Гея уг хэргийг тус улсад эмэгтэйчүүдэд тохиолдсон хамгийн гутамшигтай хэргүүдийн нэг гэжээ. Түүний хэлснээр тус улсад эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь энгийн үзэгдэл болсон байна.

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын сүүлээр уг мужид охинтойгоо гэрлүүлэхээс татгалзсан нэгэн гэр бүлд өс санасан залуу тэдний гэрт нь дайран орж хайртай бүсгүйнхээ аав, ээж болон гурван ах дүүг нь идэмхий хүчлээр түлж байж. Харин цагдаа нар уг хэргийг үйлдсэн эрийг баривчлахаас татгалзаж байсан байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • kenzo (202.179.20.211)

    2014-04-11

    maluud pi*****