Хамгийн олон “Махатма Ганди” цугларчээ

Энэтхэгт улстөрийн нэрт зүтгэлтэн Махатма Гандиг дууриасан 485 хүүхэд цугларч “Гиннес”-ийн номонд бичигджээ.
Энэтхэгт улстөрийн нэрт зүтгэлтэн Махатма Гандиг дууриасан 485 хүүхэд цугларч “Гиннес”-ийн номонд бичигджээ. Эдгээр хүүхэд энэ сарын 29-нд Калькутта хотод цуглаж энх тайвны жагсаалд оролцсон байна. Тус улсын “T.R.A.C.K.S” буяны байгууллага 485 хүүхдийг цуглуулан гадаад төрхийг нь Махатма Ганди шиг болгон өөрчилж “Гиннес”-ийн номонд бүртгүүлжээ.

Тус байгууллага энэ үйлдлээрээ төмөр замын өртөөнүүд дээр бусдын тусламж дэмжлэггүйгээр амьдарч буй хүүхдүүд, тэдний ээж болох өрх толгойлсон эмэгтэйчүүдэд олны анхаарлыг хандуулахыг зорьсон гэж мэдэгджээ.

www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • б.амартүвшин (49.0.189.181)

    2012-02-09

    өшөө илүү мэдээлэл хэрэгтэй байна