Ираны хилчид Пакистаны зургаан иргэний аминд хүрчээ

Ираны хилийн харуулууд хил давж орж ирэн Пакистаны зургаан иргэнийг буудан хөнөөж, хоёр иргэнийг шархдуулсан гэж Пакистаны албаныхан хэлэв.
Ираны хилийн харуулууд хил давж орж ирэн Пакистаны зургаан иргэнийг буудан хөнөөж, хоёр иргэнийг шархдуулсан гэж Пакистаны албаныхан хэлэв.
Уг хэрэг өнгөрөгч пүрэв гаригт Пакистаны баруун өмнө зүгийн Балочистан (Balochistan) мужийн Ирантай залгаа хилийн ойролцоох бүс нутагт болжээ. Шархадсан болон амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг Ираны хилчид хил давуулан авч явсан бөгөөд одоог хүртэл Пакистаны талд шилжүүлэн өгөөгүй байгаа гэнэ.
Ираны цэргүүдийн халдлагад өртсөн тэдгээр иргэн малчин байжээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын эхээр Пакистаны хилийг давж орж ирэн тус улсын нэг иргэнийг машинд нь буудан хөнөөсөн Ираны гурван хилчинг Пакистаны хилийн харуулууд баривчилж байсан байна.

Хилчид Пакистаны хилчинг машинтай хөөж аминд нь хүрчээ.

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)