Фэйсбүүк хөрөнгийн зах зээлд нэгдэнэ
- 2012-02-02
- Дэлхий
- 0
Дэлхийн олон нийтийг хамарсан томоохон сүлжээ Фэйсбүүк бизнесийн үйл
хэргээ цаашид амжилттай өрнүүлэх зорилгоор АНУ-ын хөрөнгийн зах зээлд
орохоор шийджээ.

Тэд чөлөөт зах зээлд ийнхүү хөл тавьснаар, Фэйсбүүкийн зах зээлд өрсөлдөх санхүүгийн чадавхи 100 тэрбум болж өсөх ажээ. Түүнчлэн, дэлхийн олон нийтэд санал болгосон хувьцааныхаа хэмжээгээр хамгийн томд тооцогдох мэдээлэл технологийн хамгийн нөлөө бүхий компани болох гэнэ.Одоогийн байдлаар, дэлхий даяар Фэйсбүүкийг идэвхитэй ашиглагчдын тоо 800 сая хол даваад байгаа ажээ.
Компаний хөрөнгийн зах зээлд нэгдэх хүсэлтийг өчигдөр АНУ-ын Үнэт цаас, Валютын төв хороо хүлээн авсан бөгөөд хэзээнээс эхэлж хувьцаагаа зарж, борлуулж эхлэх талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)