Б.Цэцэгмаа: Сэтгэлзүйчтэй ярилцах нь найзтайгаа ярилцахаас тэс өөр зүйл юм
- 2017-11-25
- Үнэн
- 1

Сэтгэлзүйч, одон орон судлаач Б.Цэцэгмаатай ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Сэтгэлзүйч Б.Цэцэгмаа нь сэтгэлзүйч мэргэжилээр Хятад болон Австрали, Шинэ Зеландад ажиллаж байсан бөгөөд, нэг жилийн өмнөөс монголоо буцаж ирж, сэтгэлзүйн зөвөлгөө өгөх болон, сансарын өгөгдөлийг тайлж гаргах, сэтгэлзүйн болоод одон орны чиглэлийн танин мэдэхүйн сургалтууд явуулах ажил дээр ажиллаж байгаа юм.
-Сэтгэлзүйч гэдэг ажилын талаар таньтай арай дэлгэрүүлж ярилцмаар байна. Сэтгэлзүйч гэдэг мэргэжил саяханаас л хэрэгцээтэй мэргэжил гэдэг нь илүү тодорхой болоод байгаа. Гэхдээ л хүмүүс сэтгэлзүйч гэж яг юу хийдэг хүн юм бэ? Ер нь сэтгэлзүйчид яагаад хандах ёстой юм бэ гэдэг дээр тийм ч өргөн ойлголт байхгүй байдаг. Энэ талаар та хариулт өгөөч?
-Хамгийн энгийн хэлбэрээр сэтгэлзүйчийн ажилыг ойлгох юм бол хүмүүсийн зан ааш болон харилцааны явцад гарч байгаа асуудалын шалтгааныг судалж оношлох, засаж сайжруулах зөвөлгөө болон эмчилгээг санал болгох. Сэтгэлзүйчид дотороо хэд хэдэн төрөл байдаг. Нэг төрөл нь сэтгэцийн эмгэг дээр, клиник эмчилгээ тал дээр ажилдаг. Өөр нэг төрөл гэвэл зан аашыг судалж, зөвөлгөөний тал дээр түлхүү ажилдаг. Сэтгэлзүйчийн өөр нэг хэлбэр бол Coach буюу мэргэжилийн бус сэтгэлзүйч, хүмүүс нэрлэхдээ “Амьдралын зөвлөгч” гэж нэрлээд байдаг даа. Энэ төрөлийн зөвлөгч нь өөрийнхөө амьдрал болон хувь хүний судалгаан дээрээс олж авсан туршлагаа бусдад зөвөлдөг, тухайлан ямар нэгэн туршлага дээр гүнзгий судалгаа хийсэн, эсвэл хүнд хэцүү тестийн ард гарсан хүн байж болно. Гурван төрөлийн сэтгэлзүйч гурвуулаа өөрийнхөө амьдралын туршлагаас олж авсан мэдлэг мэдрэмжээр ажил мэргэжилээ бас давхар баяжуулж байдаг нь мэдээж. Миний тухайд бол хоёрдахь хэлбэрээр нь ажиллаж байгаа.
Мэргэжилийн сэтгэлзүйчийн хувьд бол мэргэжилийн бус сэтгэлсудлаач буюу Coach, эсвэл шашины зөвлөгч нараас арга барилын хувьд жаахан ялгаатай байдаг. Жишээлбэл аргадаж тайтгаруулах юмуу, урам зориг өсгөх гэх мэт хэлбэрээр заавал ажиллах шаардлага байхгүй. Зан аашын болон харилцааны бэрхшээл саад байгаа тохиолдолд, асуудалын шалтгааныг шинжлэх ухааны болон сэтгэлзүйн тестийн аргаар гаргаж авах, тархи оюуны зөв ажиллагааг чиглүүлж өгөх зорилогтой ажилдаг. Яг мэргэжилийн сэтгэлзүйчийн ажил дээр бол үйлчлүүлэгчийг курс зөвөлгөөний туршид бүрэн хянаж байх хэрэгтэй байдаг. Жишээлбэл шашины зөвөлгөө шиг хэлэх зүйлийг нь хэлж өгөөд, өөрөө яахаа шийд гээд явуулах ч юмуу тийм маягаар бол ажиллах боломжгүй. Заавал эхнээс нь дуустал нь зөвөлгөөний үр дүн ямар байгааг нарийн мэдэж байх хэрэгтэй. Хэрэв нэг арга сайн үр дүн өгөхгүй бол өөр арга туршиж үзэх, өгсөн дасгал даалгаварыг заавал биелүүлж байгаа эсэхийг хянах, бас биелүүлэхийг шаардах эрх мэргэжилийн сэтгэлзүйчийн ажил дээр байж байдаг.
Сэтгэлзүйчид хандах хамгийн эхний шаардлага бол өөрийнхөө зан аашыг тодорхойлуулах, мөн нийгэмийн харилцаа дээр өөрийнхөө зан аашын байдалаас болж гарч байгаа асуудалуудыг зохицуулах тал дээр зөвөлгөө авах. Сэтгэлзүйч дээр очиж байгаа хүн болгоныг сэтгэлзүйн талын өвчтэй гэж ойлгож болохгүй. Бараг хүн бүхэнд сэтгэлзүйч дээр очих ямар нэгэн шалтгаан байж л байдаг. Хоёрт гэвэл тархины үйл ажиллагаа хямрах, өөрийгөө удирдхад хүндрэл гарах үед сэтгэлзүйчид хандах шаардлагатай юм. Энэ нь хэт стрессийн үед илрэх сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй байдал, бас сэтгэл гутралын үед илрэх адил байдалуудыг засхад тустай. Сэтгэцийн хүнд өвчлөл бий болох үед бол мэдээж хэрэг клиник талын тусламжыг авах ёстой.
-Монголчуудад сэтгэлзүйч хэрэггүй гэж зарим хүн хэлдэг. Сэтгэлзүйн байдал хэцүү байх үед найзуудтайгаа юм уугаад ярьж суухдаа л сэтгэлээ засчихдаг ард түмэн гэх яриа байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байх вэ?
-Өнөөдөр монголын нийгэм бол яахын араггүй стрессийн хөдөлгөөн маш ихтэй нийгэм мөн. Хүмүүсийг стресст оруулах хэд хэдэн том шалтгаан байгаа нь, эдийн засагын тогтворгүй байдал, улс төрийн тогтворгүй байдал, хөдөлмөр хамгаалал хүний эрх хамгаалалын сул байдал, гэр бүл болон найз нөхөдийн харилцааны дунд байдаг бүдүүлэг байдал гэх мэт шалтгаанууд байгаад байна. Гэр бүл болон найз нөхөдийн харилцааны бүдүүлэг байдал гэдэг дээр, гэр бүлээсээ юмуу найз нөхөдөөсөө хүчилж тусламж шаарддаг, эсвэл хүндлэл болон боловсон харилцаа дээр анхаарахгүй хэрүүл болон зөрчил их өдөөдөг гэх мэт зүйлсийг нэрэлж болно. Ийм байдалуудаас болоод стресстэхгүй байх гэдэг мэдээж хэцүү бөгөөд, стресс бол хаа сайгүй харагдаж байгаа.
Хэрвээ бид өөрийн чинь ярьж байгаачлан найзуудтайгаа ууж суугаад юмуу, эсвэл хөзөр тоглож суугаад л л стрессээс бүрэн гарчихдаг байсан бол өнөөдөр монголын нийгэмд ийм их стрессийн үзэгдэл харагдахгүй байх байсан биз. Найз нөхөдтэйгээ уулзаж суухад хэсэг хугацаанд бидний сэтгэлийн зовлон тайлагддаг нь үнэн боловч, зан аашын эрүүл илрэл, сэтгэлзүйн эрүүл байдал эндээс бий болно гэж байхгүй. Харин ч эсрэгээрээ найз нөхөдийн хүрээ бидний зан аашыг ямар нэгэн байдалаар хязгаарлаж, шүүмжилж, заримдаа бүр ойлгохгүй ч байх байдал байдаг болхоор, төрөлх зан ааш юмуу нийгэмийн харилцаа дээр амжилт олох ёстой чанараа бид тэр болгон чөлөөтэй илэрхийлээд байж чадахгүй болдог. Үүнээс болоод дотоод бухимдал, өөрийгөө олохгүй байдал харин ч бүр нэмэгдэж байдаг. Найз нөхөд байгаа гэдэг зүйл биднийг ихэвчлэн ганцаардалаас хамгаалж, түшигтэй бөгөөд аюулгүй байдалын мэдрэмж, нийгэмд эзлэх өөрийнхөө ямар нэгэн дүр байр суурьтай байгаа гэдэг мессежийг л бүрдүүлэх талтай. Харин сэтгэлзүйчтэй зөвлөх гэдэг нь бид өөрийнхөө зан аашыг илүү таньж, зан аашаа найз нөхөддөө чөлөөтэй илэрхийлэх мөн тэднээр зөвшөөрүүлэх аргыг олох, найз нөхөдийн харилцаа нийгэмийн харилцаа дээр тулгарч байгаа харилцааны асуудал дээр өөрийнхөө зан аашаас шалтгаалан гарч байгаа асуудалыг болон өөрийнхөө зан аашын давуу талаас шалтгаалж асуудалыг засаж болох гарцыг олох гэх мэт үр дүнтэй тул найз нөхөдийн хундаганы яриагаар нөхөх араггүй зүйл гэж би бодож байна. Гол нь мэргэжилийн сэтгэлзүйч зүгээр амьдрал яриад суугаад байгаа биш, өөрийн чинь зан аашыг таних тогтоох, асуудалыг илрүүлэхийн төлөө мэргэжилийн нарийн арга тактик хэрэглэж байдаг гэдэгийг санах хэрэгтэй. Сайн сэтгэлзүйч бол арга тактик, мэргэжилийн техник болон онол хэрэглээд байгаа нь мэдэгдэхгүй болтолоо уян хатан болсон байдаг. Гэхдээ арга ажиллагааг нь эргээд сайн харах юм бол асуулт болгоны ард өөрийг чинь нээсэн арга байж байдаг.
Дээр нь сэтгэлзүйчтэй ярихад энэ яриа зөвхөн тухайн хүний төлөө үйлчилж байдаг бөгөөд, гурав эсвэл дөрвөн найзын хүрээнд ярьж байгаа яриа шиг, хэн нэгэний яриагаар өөрийн чинь яриа хязгаарлагдах гэдэг зүйл байхгүй. Хамгийн их анхаарах ёстой зүйл бол найзууд бие биедээ зөвөлгөө өгөхдөө хувь хүний туршлага, сэтгэл хөдлөлийг дагасан байх нь их. Гэтэл хүн болгоны амьдралын туршлага адилхан биш бөгөөд, хувийн сэтгэл хөдлөл заримдаа атаархал, өөрөө зөв болж үлдэх хүсэл, эсвэл хэт өөдрөг сэтгэл хөөрөл агуулж байдаг тул энэ төрөлийн зөвөлгөөг мэргэжилийн зөвөлгөө шиг хүлээж авах арга байхгүй. Харин сэтгэлзүйчтэй ярилцах гэдэг бол тэс өөр зүйл гэдэг нь ойлгомжтой.
Тэгэхээр монголчуудад сэтгэлзүйч хэрэггүй гэдэг яриа бол хамгийн тэнэг эндүүрэл бөгөөд харин ч бидэнд сэтгэлзүйчийн, ялангуяа нийгэм рүү хандсан нийгэмийн өвчлөлийг тайвшруулж эдгээр зорилоготой ажиллаж байгаа, нийгэмийн сэтгэлзүйчийн үүрэг роль маш их хэрэгтэй байгаа гэж бодож байна.
-Сэтгэлзүйчээр сурч төгсөөд ажилын байр олох хэцүү, дотоодын их сургуульд сэтгэлзүйн чиглэлээр заахдаа дутуу дулимаг ажилдаг, нийгэм дээр сэтгэлзүйчийн ажилын байр цөөн байгаа гэх мэт асуудалууд их байгаа. Үүнээс болоод сэтгэлзүйчээр сурч байгаа оюутнууд, сэтгэлзүйчээр төгссөн залуус хэрхэн яаж мэргэжилийн ажилаа эхлэхээ мэдэхгүй байгаа байдал харагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Сэтгэлзүйчийн ажилын байрыг бүрэн бэлдээд тавьчихсан, нийгэмийн үүрэг ролийг нь маш сайн ойлгосон байдал өөр олон нийгэмд байга бол манай нийгэмд дутуу байгаа нь үнэн. Дотоодын их сургуулийг сэтгэлзүйчийн мэргэжилээр сурсан хүүхдүүд, сэтгэлзүйч болох арга дүйд суралцахын төлөө кинон дээрээс сэтгэлзүйч яаж ажиллаж байгааг харж сурдаг гэх мэт үнэхээр итгэх араггүй яриаг би сонсож байсан. Мэдээж кино дээрээс сэтгэлзүйч яаж ажилдагыг сураад, энэ байдалаараа бусдад сэтгэлзүйн зөвөлгөө өгч ажиллана гэхээр, ямар алдаа эрсдэл гарах нь тодорхой. Энэ нь их сургуулиуд оюутнуудынхаа хэрэгцээг хангаж чадахгүй байгааг харуулж байна. Сэтгэлзүйчийг бэлдэх тал дээр шүү дээ. Дээр нь бас нийгэм сэтгэлзүйчид тодорхой ажилын байр бий болгох тал дээр хийдэг зүйл бага. Тэгэхээр яах вэ гэдэг асуулт гараад ирж байгаа юм. Яг одоохондоо шинэ сэтгэлзүйчидэд хандаж хэлхэд бол өөрөө өөрийгөө чадах хэмжээгээрээ хөгжүүлж, өөрийнхөө ажилын байрыг өөрөө бэлдэх л хамгийн чухал гарах гарц гэж хэлмээр байна. Үүнд мэдээж хэрэг өөрийнхөө чин хүсэл зорилого, дээр нь залхууралгүй мэргэжил дээрээ судалгаа хийх, бас бүтээлч сэтгэлгээтэй байж, өөртөө ажилын байр орон зай бүтээх явдал чухал. Гол анхаарах ёстой зүйл бол сэтгэлзүйчийн мэргэжил маш нарийн бөгөөд өндөр чадварын мэргэжил гэдэгийг санах ёстой. Өөрөө бэлэн болоогүй байж, бусдад зөвөлгөө өгч, эрсдэл дагуулахаас л хамгийн их болгоомжлох ёстой болов уу.
-Нийгэмийн сэтгэлзүйч эсвэл сэтгэлзүйчид олон болсоноор нийгэмийн сэтгэлзүйн байдал үнэхээр дээрдэж чадах уу?
-Нийгэм бол дандаа л асуудал гарч байдаг олон олон хүмүүсийн хүчтэй бөөгнөрөл хөдөлгөөн. Энэ бол зогсоох араггүй том энергийн хүч урагшаа тэмүүлж, өөр өөр зорилого, өөр өөр сонирхолоос болж хоорондоо заавал зөрчил үүсгэж, бас ижил зорилогоор учирсан хэсэг нь хамтын ажил бүтээж байдаг жам ёсны хөдөлгөөнтэй том хүч юм. Тэгэхээр сайн улс төрч, эсвэл сайн сэтгэлзүйч, сайн сэтгүүлч гарч ирсэнээр нийгэмийн хөдөлгөөн огт зөрчилгүй болох уу гэвэл үгүй. Зөрчил бол байх ёстой зүйл. Харин нийгэмийн сэтгэлзүйч болон сэтгэлзүйчид дээр ярих юм бол, энэ мэргэжилийн хүмүүс их болсоноороо хүмүүсийн харилцааны арга барил сайжрах, нийгэмд хэн нэгэний зан аашын онцлогыг хүлээж авах боломж өсөх байдал гарах бүрэн боломжтой. Гол нь маш сайн мэргэжиж чадсан, маш сайн ярьж сэтгэж чаддаг, бичсэн мэдээлэл болон ном гэх мэт зүйлсээрээ үнэхээр хүчтэй нөлөө үзүүлж чаддаг сэтгэлзүйчид хэд хэд байх, бусад сэтгэлзүйчид нь сайн нэгдэл үүсгэж чаддаг байх зэрэг их чухал гэж би бодож байна.
Тэгээд мэдээж хэрэг чадвартай нийгэмийн сэтгэлзүйчид юу хэлж ярьж байгаа нь хамгийн чухал юм. Сэтгэлзүйч мэргэжилийн шашины номлол мэт хэрэглэх, эсвэл зүгээр өнгөц урам өргөх мэргэжилийн сэтгэлзүйч бус маягаар хэрэглэх зэрэг нь нийгэмд сайн нөлөө үзүүлэх тийм ч хүчтэй сэтгэгдэл төрүүлж чадахгүй байх. Гэхдээ мэдээж энэ аргаар ажиллаж байгаа хүмүүс өөрийн гэсэн тодорхой нөлөөлдөг хүрээ болон хэрэглэгчидтэй байгаа. Харин бид хоёрын ярьж байгаа, нийгэмийн хэмжээний стресс болон өвчлөл, аливаа зүйлд хандаж байгаа сэтгэлзүйн эрүүл бус хандлагын газар авсан байдалыг засахын тулд бол арай өргөн хүрээний том ажил хэрэгтэй байх. Өргөн хүрээнд нөлөөлөхийн тулд сэтгэлзүйчид өөрсдөө тийм нөлөө бий болгож чадах чухал сэдэвийг зоригтой барьж авах ёстой байх. Жишээ нь эрүүл улс төрийн сэтгэлгээ, эсвэл мөнгөний тухай эрүүл сэтгэлгээ гэх мэт сэдэвүүд байна. Сэдэв дээр туйлширч, хувийн амбиц хөөж, эсвэл мухар хавчиг бодолтой байж болохгүй. Зөв сэтгэлгээ, зөв харилцааны гарцыг олохын төлөө маш сайн судлах, сайн мэдрэх, сайн сэтгэх хэрэгтэй. Хэлж ярьж, зөвөлж байхдаа маш сайн ур чадвартай байж байж л нийгэмд хүчтэй нөлө үзүүлэх болов уу. Эцэстээ бол сэтгэлзүйчид өөрсдөө л ажилаа зөв зүйтэй хийж чадах юм бол нийгэийн байдалыг сайжруулхад, хүмүүсийн харилцааг сайжруулхад нийгэмийн сэтгэлзүйчийн хэрэгцээ нөлөө бол асар өндөр юм.
Ярилсанд баярлалаа. Таньд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд бас ажилын амжилт хүсье. Мөн уншигчидад хандаж хэлхэд, сэтгэлзүйн болоод одон орны зурхайн талаар мэдээлэлүүд унших дуртай бол миний FB, болон пейж хуудсаар зочлохыг урьж байна шүү.
Facebook- Tsetsegmaa Baasanjav
Пейж хуудас-Сэтгэлзүйч, Одон орон зурхай судлаач Б. Цэцэгмаа

Сэтгэгдэл (1)
(202.126.88.129)
Аялгуу сайхан монгол хэлээр минь яаж бичээд байна аа