Саудын Араб хямд газрын тосоор хангахаа амлав

Саудын Арабын Эдийн засгийн Сайд Мухаммед Ал Жэссер улсын зүгээс хямд, баталгаатай газрын тосыг дэлхийн улс орнуудад нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдлээ.
Саудын Арабын Эдийн засгийн Сайд Мухаммед Ал Жэссер улсын зүгээс хямд, баталгаатай газрын тосыг дэлхийн улс орнуудад нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр хийсэн мэдэгдэлдээ “Саудын Араб дэлхийн газрын тосны хэрэгцээг хангах, нөөцийг тэнцвэржүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн төдийгүй, хямд өртгөөр нийлүүлэх боломжтой” хэмээжээ.
Ираны цөмийн энергийг үл дэлгэрүүлэх хөтөлбөрийн талаар асуудал мандаж, улс орнууд газрын тосны дутагдалд орж болзошгүй эгзэгтэй цаг үе ирээд байгаа энэ үед Саудын Араб улсын зүгээс гаргасан тус шийдвэр нүдээ олсон шийдвэр болж байна.
АНУ болон Европын Холбоотон улсууд нэгдэн, Ираны эсрэг эдийн засгийн  хориг арга хэмжээ авсан нь олон улсын нефть тээврийн гол зам Гормузын Хоолойд ч мөн томоохон дарамт шахалт үүсгээд байсан билээ.
Сүүлийн жилүүдэд, Саудын Арабын хүн ам хэт хурдацтай өсч байгаа учраас, улс оронд ажилгүйдлийн тоо хэрээс хэтэрч, нэн ялангуяа залуучуудын дунд түгээмэл үзэгдэл болоод байгаа бөгөөд ийнхүү газрын тосны салбарт гадны улс орнуудыг татан оруулснаар улс орны хөгжил, дэвшилд сайнаар нөлөөлж, улмаар ажилгүй залуучуудын тоо цөөлөх бодлого баримталж байгаа нь энэ аж.

О.Удвал 

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)