Өнгөрөгч онд 1500 гаруй цагаач живжээ
- 2012-02-02
- Дэлхий
- 0
“Өнгөрөгч 2011 онд Газар дундын тэнгист 1500 гаруй хууль бус цагаач живж нас барсан.
“Өнгөрөгч 2011 онд Газар дундын тэнгист 1500 гаруй хууль бус цагаач живж нас барсан. Энэ нь урьд хожид байгаагүй их тоо” гэж НҮБын Дүрвэгсдийн асуудал хариуцсан хороо (UNHCR) өнгөрөгч мягмар гаригт мэдээллээ.
Өнгөрөгч оны энэ үзүүлэлт Газар дундын тэнгист хамгийн олон цагаач живж амиа алдсан 2007 оныхоос давжээ. 2007 онд энэ тэнгист 630 хүн амь үрэгдсэн болон сураггүй болжээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан хороо Грек, Итали, Мальта, Ливи зэрэг орон дахь өөрийн ажилтнуудын мэдээллийг ашиглан өнгөрөгч оны энэхүү судалгааг гаргасан байна. Түүнчлэн сураггүй болсон хүмүүсийн төрөл төрөгсдөөс авсан мэдээлэл, аврах албаны ажилтнуудтай хийсэн ярилцлага зэргийг ашиглажээ.
Өнгөрөгч онд Ази, Хойд Африк, Ойрхи Дорнодоос Европын орнууд уруу 58 мянга орчим хүн цагаачилсан байна. Үүнээс өмнө 2008 онд Европт 54 мянган хүн цагаачилсан нь хамгийн ихэд тооцогдож байжээ.
Улстөр, эдийн засгийн хямралаас үүдэлтэй хүчирхийлэл, өлсгөлөн, шударга бус явдлаас дайжсан дээрх бүс нутгийн иргэд Европ уруу дүрвэдэг байна.

Э.ЖАРГАЛ
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)