Ангела Меркел Хятадад айлчилж байна
- 2012-02-02
- Дэлхий
- 0
Германы Канцлер Ангела Меркел евро бүсийн хямрал, Иран Сирийн асуудлыг
хэлэлцэх зорилгоор Бээжинд хоёр өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Харин маргааш Хатагтай Меркел Вэн Жиабао болон аж үйлдвэрийн гүйцэтгэх захирлуудын хамтаар Хятадын Гуандон мужид зочлох аж. Түүний энэхүү айлчлал Германы эдийн засгийн стратегийн томоохон түнш Хятад улсад айлчилж буй тав дахь айлчлал болж байгаагаараа онцлог болж байна.
Хоёр орны харилцан бие биенээ дэмжсэн харилцаа сүүлийн жилүүдэд улам батжиж байгаа билээ. Германы бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байнгын түнш нь Хятад улс байж, Европын бусад орнуудаас илүү Германы эдийн засгийг тогтвортой өсөхөд нөлөөлж байгаа бол Хятад Германы технологийг өөрийн орны үйлдвэрлэл, механизмэд нэвтрүүлж, улмаар эдийн засгийн бодлогоо чангатгахад эерэгээр нөлөөлж байгаа юм.
Хатагтай Меркелийн энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд НҮБ-н Аюулгүй Байдлын Консулын Сирийн эсрэг гаргасан шийдвэрт Хятад улсаас дэмжлэг авахыг эрмэлзэж байгаагийн зэрэгцээ өнгөрсөн сард Европын Холбооноос хориг тавьсан Ираны газрын тосны импортыг зогсоох асуудлыг дэмжихийг хүсч байгаа аж.


О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)