Аварга том амтат шоколадан гутал

Гэгээн Валентиний баярын өдөрт зориулан, Солонгосын Их дэлгүүр өчигдөр 2 метр өндөр, 3 метр өргөн, 60 кг жинтэй аварга том, амтат шоколадан гутлыг урласнаа үйлчлүүлэгч, худалдан авагчдынхаа дунд дэлгэн тавьжээ.

Хьюндэй корпорацийн тус их дэлгүүрт байрлах аварга том шоколадан гутлыг шохоорхон, дэргэд нь зургаа авахуулах хүсэлтэй үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд зорин ирэх үйлчлүүлэгчдийн тоогоор дэлгүүрийн ашиг орлого ч чамгүй нэмэгдэж байгаа гэнэ.
Уг амтат шоколадан гутлыг урлахад хоёр долоо хоногийг зарцуулсан хэмээн дэлгүүрийн менежер хэлсэн байна.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)