Халуун соусаар хулгайчийг “саатуулжээ”
- 2012-02-02
- Дэлхий
- 0
Нэгэн эмэгтэй гэрт нь дайрч орж ирсэн гурван дээрэмчдийг нэгийг цагдаа
нарыг ирэх хүртэл шилтэй халуун соусынхаа тусламжтайгаар хэргийн газраас
зугтаалгалгүй барьж байсан тухай Аойвагийн цагдаагийн хэлтэс мэдэгдсэн
байна.
Нэгэн эмэгтэй гэрт нь дайрч орж ирсэн гурван дээрэмчдийг нэгийг цагдаа нарыг ирэх хүртэл шилтэй халуун соусынхаа тусламжтайгаар хэргийн газраас зугтаалгалгүй барьж байсан тухай Аойвагийн цагдаагийн хэлтэс мэдэгдсэн байна.Малиса Гуйтиеррези гэх уг эмэгтэй өглөөний зургаан цагийн орчимд гэртээ унтаж байсан бөгөөд гэнэт их чимээ гарахыг сонсч, доош бууж үзэхэд гурван дээрэмчин гэрт нь дайрч орж ирэн, эд зүйлсийг нь хулгайлахаар завдаж байсан гэнэ. Тэдний хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүн байсан ажээ.
Тэдний дунд байсан эмэгтэй түүн лүү барьж байсан гар чийдэнгээрээ далайн дайрсан бөгөөд Гуйтиеррези мөчөөгөө өгөлгүй ноцолдож, хажууд байсан шилтэй халуун соусыг нүүр лүү нь цацан, цагдаа нарыг ирэх хүртэл түүнийг торгоож чадсан гэнэ. Харин, нөгөө хоёр дээрэмчин эр энэ зуур зугтсан байсан байна.
Цагдаа нар нэн даруй ирж, эмэгтэйг баривчилсан бөгөөд 25,000 ам.долларын бондыг залилж, хулгайн хэрэгт удаа дараа холбогдож байсан Лиза Флоед гэх зартай этгээд байсныг нь тогтоожээ.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)