Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
- 2017-12-16
- Цаг агаар
- 0

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр явган шуургатай, хүйтэн жавартай байна.
2017 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)