Мона Лизагийн зургийн хуулбарыг олонд дэлгэн харууллаа

Леонардо да Винчийн алдарт Мона Лиза уран зургийн эртний хуулбарыг Мадрид хотын “Прадо” хэмээх музейгээс олжээ. Энэ нь эх хувилбараасаа төдийлөн ялгагдахгүй ч бүсгүйг хар гялгар будгаар зурсан байна гэж мэргэжилтнүүд үзжээ
Леонардо да Винчийн алдарт Мона Лиза уран зургийн эртний хуулбарыг Мадрид хотын “Прадо” хэмээх музейгээс олжээ. Энэ нь эх хувилбараасаа төдийлөн ялгагдахгүй ч бүсгүйг хар гялгар будгаар зурсан байна гэж мэргэжилтнүүд үзжээ. Уг хуулбарыг XVI зууны үед Леонардогийн шавь, багшийнха тусламжтайгаар бүтээсэн байж магад хэмээн таамаглаж байгаа ажээ. Зургийн эх хувь Парисын “Лувр” музейд хадгалагдаж байдаг агаад зургийг сэргээн засварлах боломжгүй хэмээн судлаачид үзсэн байна. Хуулбар зургийг “Лувр” дахь жинхэнэ зурагтай харьцуулахад залуу бөгөөд үзэсгэлэнтэй харагдаж байжээ. Зарим судлаач уг хуулбар зургийг алдарт зураачийг нас барсны дараа зурагдсан гэж үзэж байна. Лондон хотын Төв галерейд дээрх хоёр зургийг харьцуулан судалж байгаа гэнэ. Ирэх сард “Лувр” музейд энэхүү хоёр зургийг хамтад нь дэлгэж олонд үзүүлэх аж.
UNEN.MN
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • oogii (78.250.75.112)

    2012-02-06

    saihan medee bna ene zurgiig luvriin muzeid ochij uzsen goe yum ble odoo 2 zurag tavigdah yum bol zaaval uznee parist ajilj amidarch bgagiin huvid ene bol shan blmj shu de chuhal medee niitelsen bna bayrlalaa

  • Tulga (27.123.213.11)

    2012-02-06

    Gaihaltai